Бичлэгийн тоо 4,494
Пакистанд үндэсний шигшээ багтай нь нөхөрсөг тоглолт хийхээр
хүрэлцэн ирээд байсан Шри-Ланкийн крикетын шигшээ багын тамирчид руу алан хядагчид гал нээсэн
байна.Алан хядагчид арван хоёулаа байсан бөгөөд тэд шүршдэг буу болон гар бөмбөгөөр зэвсэглэж, баг өмссөн байжээ. Энэ халдлагад 6 цагдаа болон нэг жолооч амь үрэгдэж, Шри-Ланкийн багийн 8 тамирчин шархадсан байна. Шри-Ланкийн тамирчид цэнгэлдэх хүрээлэн рүү автобусаар явж байх замдаа энэ халдлагад өртсөн юм байна. Алан хядагчид сайтар бэлтгэгдсэн байснаас гадна бүхнийг урьдаас маш сайн зохион байгуулсан байжээ. Тэд эхлээд автобус болон машины дугуйнууд руу буудаж хагалан, дараа нь цагдаагийн машин руу тэсрэх бөмбөг шидсэн юм байна. Энэ үеэр 5 цагдаа болон автобусны жолооч газар дээрээ нас баржээ.Гэрчүүдин яриагаар хэргийн газарт 12 зэвсэгт этгээд байсан бөгөөд тэд Шри-Ланкийн тамирчид руу дөрвөн талаас нь галлаж байсан гэнэ. Амьд үлдсэн цагдаа нар алан хядагчид руу гал нээсэн ч, гэмт этгээдүүд бүгдээрээ ул мөргүй алга болцгоосон байна.Одоогоор Пакистаны цагдаа, хүчнийхэн зэвсэгт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа юм. Шри-Ланкийн шархадсан болон эсэн мэнд үлдсэн тамирчдийг бүгдийг нь цэнгэлдэх хүрээлэнд авчирч, тэнд хүлээж байсан нисдэг тэргээр цэргийн баазад авчирсан байна. Харин Шри-Ланкийн тамирчид тэндээсээ тусгай нислэгээр эх орон руугаа буцжээ. Халдлагаас амьд үлдсэн Шри-Ланкийн тамирчдыг нисэх буудал дээр нутаг нэгтнүүд нь тосон авсан байна. Мумбай хотод өнгөрөгч оны 11 сард болсон алан хядах ажиллаганаас болж Энэтхэгийн крикетийн шигшээ баг Пакистанд болох ёстой байсан тоглолтоосоо татгалзсан юм. Харин тэдний оронд Шри-Ланкийн шигшээ баг Пакистаны шигшээтэй нөхөрсөг тоглолт хийхээр хүрэлцэн ирсэн нь ийнхүү эмгэнэлтэйгээр дууслаа.

Ayultai yum