
March 8, 2009. 1:36 pm
Манай гаригийн хамгийн эртний хөлбөмбөгийн тэмцээн гэгддэг английн ФА цомын 6-р шатны тоглолтууд явагдлаа. Өнгөрсөн шөнө Лондоны цэнхэрүүд, чанпионшип лигийн Ковентри багийн талбайд зочилсон бөгөөд Бразил хамгаалагч Алекс, Дрогба нарын гоолоор өрсөлдөгчөө буулган авсан. Үүнээс таван цаг орчмын дараа Фулхэмчүүд Кравен Коттэж цэнгэлдэхдээ, МанЮ-г хүлээж авав. Эхнээсээ л зочин багийн давамгайллаар өрнөсөн уг тоглолтонд Рой Ходжсоны цэргүүд 0 : 4-р ”цэвэр тавиулжээ”. Долоо хоногийн өмнө багаа Карлинг цомд түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Карлос Тевез энэ өдөр ”дубль” хийсэн байна.
Өнөө шөнө Евертон Гүүдисон парктдаа Боро-г хүлээн авах бол 5-р шатны Арсенал-Барнли хоёрын ялсан нь Халл сититэй энэ шатанд тулах болно.
Ковентри 0 : 2 Челси (15′ Дрогба, 72′ Алекс)
Челси : 1 Чех, 17 Босингва, 26 Террри (C), 33 Алекс, 3 А.Коул, 8 Лампард, 12 Оби Микел (5 Эссьен, 65), 13 Баллак, 15 Малуда, 21 Калу (18 Куарежма, 46) 11 Дрогба (9 Ди Санто, 80)
Фулхэм 0 : 4 МанЮ (20′ 35′ Тевез, 50′ Рүүни, 80′ Пак)
Фулхэм : 1 Шварзер, 4 Пантсил, 3 Кончески, 18 Хюгес, 5 Хангелэнд, 25 Дэвьес, 20 Этүхү, 13 Мурфи (c) (16 Дакур, 57), 23 Демпсей, 8 Жонсон (15 Камара, 60), 9 Замора (11 Гера, 68)
Манчестер Юнайтед : 1 VВан дер Сар, 22 О.ши (42 Екерслэй, 52), 3 Эвра, 5 Фердинанд (c) (23 Эванс, 46), 15 Видич, 24 Флетчер, 16 Кэррик, 8 Андерсон, 13 Пак, 10 Рүүни (19 Вельбек, 64), 32 Тевез