Хөх тэнгэр харж харамсч хоносон
Хэцүү шөнө байсан тэр шөнө
Бурхан чөтгөр 2 үүдээр минь ээлжлэн шагайж
Бүр үүр шөнийн заагаар үрийг минь булаацалдаж
Хар дарсан шөнө байсан
Хорвоо уйлж тэнгэр харанхуйлсан
Хэцүү шөнө байсан тэр шөнө
Сүнс сүлд 2 сэтгэлд минь орж гаран
Сүү цус 2 амийг минь булаацалдаж хоносон
Тэр шөнө хэцүү шөнө байсаан