Амлъя чамайг би хайрлахаа болино
Аз жаргалын мөнгөн шувууд зүрхнээс минь нисэхээ болино
Өөрийг чинь хайрласан олон олон өдрүүд
Өчигдөртэй минь хамт номын тавиур дээр үлдэнэ
Харцаа гудайлган дэмий зовох хэрэггүй
Халширч бас үгээ зөөх хэрэггүй
Болохгүй юм бүтэхгүй жамаар л
Бодлоос чинь би сарниж байгаагаа мэдэрч байна
Өнгөт орчлонгийн түмэн өнгө дундаас
Өөрийн минь өнгийг ялгахаа больж байгааг анзаарч байна
Амлъя чамд би дурлахаа болино
Алтан мөнгөн гижигнүүд зүрхний минь ховдлоос нисэхээ болино
Хамтдаа өнгөрүүлсэн тэр л дурсамжуудыг шүлэг болгоод
Хаяж орхиноо би номын тавиур дээрээ
Ичихгүй зовохгүй бүхэн хаа сайгүй
Энд ч тэнд ч нүүрлэж л байдаг хойно доо
Өнгөрсөн бүхэнд харамсал илэрхийлж
Өөдөөс минь толгой гудайх хэрэггүй ээ
Бүтэхгүй юм болохгүй жамаар л
Би чиний зүрхнээс нисч байгаагаа мэдэж байна