Залуу найрагч            
Угтах ирээдүйнхээ замналыг 
Урьдаас би мэдэж баина
Утгын цэнхэр уулсын тэргүүнд нь хүрч чадахгүй ч
Унаган нутгийнхаа бор толгодын
                                   энгэрт нь би шүлгээ бичнэ ээ
        Анхны найргийн наадамд
        Алтанд хүрч чадаагүй ч
        Азийн хээтээ залуу гэж
                                         өөрийгөө худлаа магтсанч
        Амьхандаа л айрагдаж  хоцорсон
                                                        хэнзхэн найрагчаа
Өөрийгөө би дэвэртэл магтаагүй ч
Өнчин сэтгэлээ уйлтал шүлэглэсэн
Өрлөг эжий минь намайг хөөргөөгүй ч
Өрөвчхөн бодол нь сэмэрч байсым
       Өчнөөн хоногоор шүлэг тэрлэсэнч
       Өнөөдөр би чинь хэнзхэн найрагчаа
Олныхоо дунд алдартай бишч
Онгод хөглөсөн хэдхэн шүлэгтэй
Орь залуугийн цог заль бадарсан
Орчлонд би чинь залуухан найрагчаа
ХААИС-н БУС-н Хүнс ХАА-н бүтээгдхүүний хими технологийн анги  1-р курс
И.Эрдэнэбааатар  
mail   Erdka_1992@yahoo.com