Бичлэгийн тоо 5,522
Төгөлдөр мэргэн бодлогоор
Төрийн нуруу түших
Төвшин саруул ухаанаар
Гэрийн нуруу түших
Баганат гурван хүүтэй
Эх хүн билээ би
Баатар төрийн сүр
Барст тамгандаа оршино
Бадралт монголийн сүр
Бахархалт хөвгүүддээ оршино
Эрдэнэт уудам нутгаа
Эзэмшилгүй орхих эрхгүй
Эцгийн цэвэр цусаа
Ээдүүлж гашилгах эрхгүй
Ханат гурван хүүтэй
Эх хүн билээ би
Орь монголын сүр
Домогт хаандаа оршино
Омголон хөвгүүдийн сүр
Огшисон цусандаа оршино
Хөлт хар тугын дор жагсаж
Хилээ манах
Хэлт цагаан тугын дор зогсож
Хуулиа манах
Эзэнт гурван хүүтэй
Эх хүн билээ би
Цэгцтэй төрийн сүр
Цэцэн түшмэддээ оршино
Цөөн монголын \сүр
Цөст хөвгүүддээ оршино
