Хөөрхөн төрсөн бүсгүйчүүд ногоон долларт хүчиндүүлсэн

Хөрсөн дэх ашигт малтмал харийн техникт хүчиндүүлсэн

Халтар арвай нь хүртэл химийн бордоондоо хүчиндүүлсэн

Халх аялгуу нь харин харийн текникт хүчиндүүлсэн

Айраг цэгээ нь данбаволид хүчиндүүлсэн

Ардын сайхан дуу арабын хип хопод хүчиндүүлсэн

Төрийн түшээд нь авилгалд хүчиндүүлсэн

Тахилгат овоо нь харин архины шилэндээ хүчиндүүлсэн

Малын сайхан бэлчээр лууль шарилжиндаа хүчиндүүлсэн

Маань уншдаг Будда, Лал Христэд хүчиндүүлсэн

Сүрлэг сайхан хангай нь элсэндээ хүчиндүүлсэн

Ааруул ээзгий харин арвай будаандаа хүчиндүүлсэн

Улсын нийслэл утаандаа хүчиндүүлсэн

Ундрах булаг нь нар салхиндаа хүчиндүүлсэн

Шандаст хурдан хүлгүүд нь зүү тариуртаа хүчиндүүлсэн

Шагайгаар нааддаг миний монгол казинод хүчиндүүлсэн

Лангууны ардах эгч заль мэхэнд хүчиндүүлсэн

Лонхон доторх сархад 40 градуст хүчиндүүлсэн

Эмээ өвөөгийн үг орчиндоо л хүчиндүүлсэн

Энэ их түүх өөрөө өөрийгөө хүчиндсэн

Сүхийн талбай жагсаал цуглаанд хүчиндүүлсэн

Сүм дугана нь харин 38 онд хүчиндүүлсэн

Саалийн хэдэн үнээ нь тэр жилийн зуданд хүчиндүүлсэн

Саглагар ой шугуй нь гантай зундаа хүчиндүүлсэн

Хотон дах хонь боохойд хүчиндүүлсэн

Хаврын тэнгэр хавсарганд хүчиндүүлсэн

Хатан заяа эрд хүчиндүүлсэн

Хавирган сар он тоололд хүчиндүүлсэн

Өвгөдийн судар курон, библи хүчиндүүлсэн

Өлгийтэй нялхас фанфарс живхэндээ хүчиндүүлсэн

Ганган Улаанбаатар баар савандаа хүчиндүүлсэн

Гартаа бүлтэй нь харин гянданд хүчиндүүсэн

Ирэх шувууд нь SARS-д хүчиндүүлсэн

Идэр залуучууд нь сархадандаа хүчиндүүлсэн

Ихэмсэг бүсгүйчүүд нь оо ингэсэгтээ хүчиндүүлсэн

Энэ амьдрал өөрөө өөрийгөө хүчиндсэн