Бичлэгийн тоо 5,522
Арван арванд эдлээд чиг
Алтан бөгж эмтрэхгүй
Аргаар эв ээр хорлоод чиг
Ар МОНГОЛ мөхөхгүй ээ
Дэлэм ухаж булаад чиг
Алтан бөгж зэврэхгүй
Дээл хувцас булаагаад чиг
Ар монгол нүцгэрхгүй ээ
Эз нь татсан шоргоолжнууд
шороо ухаж үүрлээд
Ээтэн гутлын уланд
Гишгэгдэж үхдэг жамтай
Хаяа ухсан оготонууд
Хананд авирч дээшилээд
Халуун сүүтэй тогоонд
Унаж үхдэг жамтай
Ган зуд болж
Газар дэлхий гундавч
Ганц хан зуны бороонд л
Цэцэг сүлждэг нутаг юм
Газар нутаг нь цэлийж
Эзэнгүй хоосон харагдавч
Ганц хан баатар эр л
Дайсныг дарах түмэн юм
Арван арванд эдлээд чиг
Алтан бөгж эмтрэхгүй
Аргаар эв ээр хорлоод чиг
Ар МОНГОЛ мөхөхгүй ээ
Дэлэм ухаж булаад чиг
Алтан бөгж зэврэхгүй
Дээл хувцас булаагаад чиг
Ар монгол нүцгэрхгүй ээ
