Тасалданги нарийн балаар
Таталган бичих хэцүү
Танихгүй содон үгээр
Тайлагдашгүй шүлэг зохиох хэцүү
Зууранги өтгөн будгаар
Зууралдуулан бичих хэцүү
Зуунги хатуу үгсээр
Зуйрган хайрыг дүрслэх хэцүү
Уусанги тод бэхээр
Удаан дарж бичих хэцүү
Уярам яруу үгсээр
Уй зовлонг бичих хэцүү

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар