Бичлэгийн тоо 5,522
Маргаашийг дуудан дэргэдээ суулгаад
Манаж хоноод алгасаж тоолсон ч хоног үлдэнэ
Мануухай болон өөрийгөө мартаад
Манартал үлээж цагын зүү хийсгэв ч хугацаа үлдэнэ
царван амталж нулимсаа гашилтал нуугаад
цаана нь байгаа хонгуудаас нэгийг хасавч өдөр үлдэнэ
Сар балгаж цэрийтэл уугаад
Гийтэл асаан гэгээ урьсанч сүүдэр үлдэнэ
Салхи татан уужиртал уушиглаад
Садартал асган санаа алдсан ч гуниг. үлдэнэ
.
