Ариунзул-д
Залуу сэтгэлийн гүнд
Ариунзул болсон чи минь
Чиний зам дээр зогсох
Азтай тэр залуу бол
Миний эвлүүлж чадаагүй
Амьдралын тухай зураг...
ЧАМАЙГ БИ ОЛСОНГҮЙ Цонхны цаанаас тодрох бүсгүйн тунгалаг хөрөг шиг Цаг ямагт нуугдмал уруулыг чинь олзлохоор би явлаа,чамайг олсонгүй Алтан нар,мөнгөн сарыг аргамжан байж чамайг би хүлээлээ Орчлонг гайхуулсан дагины төрх чинь одоо ч мартагдаагүй байна Зөндөө л олон намрын улбар үдэш,залуу бүсгүйчүүдийн
Цоо шинэхэн амьдралаас би ердөө уйдаагүй
Арван тавны сар шиг охин чиний зургийг ширээн дээрээ заллаа
Амьдралын гэгээн аялгууг бэлэглэх цэвэрхэн дүрийг чинь шүтлээ
Царайлаг чиний ялдам ааш шиг гэгээн хаврыг оллоо,чамайг олсонгүй
Нууцxан амраг...гэж эгчмэд хүүхнүүд дуулах юм,би ер уярсангүй
Нуурын захад зогсох чиний дүр үдшийн сарны хамт голын усанд ууслаа,чамайг би олсонгүй
Амраг хайрын дуулал,өвс ногооны үнэрт шингэн уусахуй дор чамайгаа би хүлээлээ
Цэнхэрхэн гарагийн үүлс бүхнээр сэтгэлийн бадгаа дайж явууллаа,чи ирсэнгүй
Цэнгэлт хүүхнүүдийн уярамтгай ааш шиг,хаврыг угтаж чамайг хүлээлээ,чи ирсэнгүй
Од оддын эх нь болж гялалзахдаа чи ялгалгүй намайг гийгүүлнэ ээ
Орь залуу нас, зүрхэн дээгүүр минь, он цаг сийчин өнгөрсөөр
Зөн билигтээ найдаж арван найман жил хүлээсэн алдас байжээ
Зөрж өнгөрөх бүрт үл үзэгдэхүйн зүүгээр сүлбүүлж ханалаа
Найдлагагүй хүсэл,гоо сайхан,хүлээлт минь ч оджээ
Намрын сарын сүүлчийн өдөр,навчисын дурлалд сэтгэлээ шингээж хүлээнэ