Бичлэгийн тоо 5,522
Огноо: 2009-12-04 11:38:01

асаан маань мэгзэм уншин явдаг. Тэгвэл хvн vхсэний дараах 49 хоногт яадаг болох талаар 49 хоногийн тайлалыг єгvvлсэн “Бардо Тойдол” хэмээх ховор нандин судараас Бурхны шашныг шvтдэг хvмvvстээ зориуллаа. Энэ судар нь хvний оршихуйн нууцад хvрэх тvлхvvр юм.
“Бардор Тойдол” –ийг vгчлэн орчуулбал “Сонссоны хvчээр чєлєєлєгдєх” гэсэн утгатай бєгєєд энэхvv судар нь Тvвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш vе дамжин цуглуулсан баримтуудаас бvрддэг юм.
Энэ судрыг нас нєгчиж буй хvнд буюу нэгэнт єнгєрсєн хvнд уншиж єгдєг байсан ч зєвхєн дээгvvр зиндааны лам нар л унших эрхтэй нууц судар байсныг дурдах нь зvйтэй болов уу. Энэ сударт тэмдэглэсэнээр Бардын зургаан шат байдаг. Гурвыг нь хvн амьддаа vзэж гурвыг нь нас барсныхаа дараа туулдаг тухай єгvvлжээ. Ингээд “Бардо Тойдол”–оос зєвхєн зайлшгvй чухал гэснийг нь толилуулья.
ЧИКАЯ БАРД БУЮУ VХЛИЙН МЄЧИЙН БАРД
Энэ нь нэг дэх шат буюу аливаа амьтан амь тавих мєч.
Энэ vед доорхи vхлийн шинжvvд мэдрэгдэнэ. Ямар шинжvvд єєрт мэдрэгдэх вэ хэмээвээс, Бvх бие хvндрэн жихvvдэс хvрч хvйтэнд умбана.
Нэг бол халуу оргиж нэг бол хvйт даана. Нvдний ємнє харанхуйлан гал бутарч vзэгдэнэ. Энэ бvхэн vхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж юм. Ингээд удахгvй нvдэнд чинь гал бадран Чикайя Бардад шилжинэ. Энэ vед анхааралтай байж бодлоо тєвлєрvvлэн сайн сонсч, сайн харах хэрэгтэй. Мєнхийн гурвал болох Кайя буюу Дхарма Кайя /vйлийн vр/, Самбхог Кайя /цэцэн ухаан/, Ниймана Кайя /тєрєл хувирах/ -ийг харж мэдрэхийг хичээ.
Хамгийн сvvлийн аьсгалаа авахгvй. vvний дараа мєнхийн ариун гэрлийг олж харна. Ємнє чинь зах хязгааргvй орчлон нээгдэнэ. Чи орь ганцаар єд мэт хєнгєхєн хєвєх болно. Гэвч vvнд бvv баяс, бас битгий ай, энэ бол vхлийн цаг. Vхлийг ашигла, энэ бол аугаа их боломж…
Хэрэв чи гялбаа vзвэл энэ бол яруусан тодорсон бодит ахуйн мєнхийн гэрлийн гялбаа гэж ойлгох хэрэгтэй. Чиний єєрийн оюун ухаан энэ vед ахуйгаас тусгаарлан, ариусан цэвэршиж, гялтганан гялалзах бєгєєд энэ нь чиний ухамсар юм.
Оюун ухаан, ухамсар хоёрын нэгдэл чинь мєнхийн Дхарма Кайя vйлийн vр мєн. Одоо чиний оюун ухаан тєрєх vхэхийг мэдэхгvй. Энэ чинь л дангаараа мєнхийн гэрэл Будда Амитаба ажээ. Анхаарлаа тєвлєрvvлэн мєнхийн гэрлийг хайхтун. Олж хараад тvvнийг Энэ байна гэж хvлээж ав. Энэ бол мєнхийн vнэн Дхарма Кайятай уулзаж байгаа нь тэр.
Тvvнийг олж хараад, танин мэдэж чавал vнэн хэрэгтээ чи юу хvснэ тэр болж чадна. Ингэж нууцад нэвтэрвэл, vхэл аьдралын хуулийг ойлгож єєрєє энэхvv гэрэл болно. Гэвч энэ бол хvн болгоны хvрч чадах шулуун зам биш юм.
Хоёр дахь шат:
Чи мєнхийн тод гэрлийг олж харж чадаагvй бол дараагийн Бардад шилжихийн ємнє хоёрдогч гэрэл vзэгдэж болно. Олж харахыг хичээ.
Хэрвээ харж, нэрлэж, хvлээн авч чадвал цаашдаа олон юмнаас зугтаж чадна гэсэн vг. Гэрлийг олж харуутаа єєрийн шvтээн мэт хvлээж авах хэрэгтэй. Энэ хоёр дахь гэрлийн vе амьсгал зогссоны дараа хэдэн цаг vргэлжилдэг. Амьдрах хvч чинь биеийн нэг онгорхой цэгээр гадагшлах бєгєєд ухаан санаа яруусч, эргэн тойрондоо байгаа бvхнийг олж харна.
Найз нєхєд, тєрєл тєрєгсдєє харах тєдийгvй тэдний яриаг ч сонсоно. Єєрийн орхисон бие махбодио, єєрийн одоо эзэмшиж буй биеэ хараад єєрийгєє нvднээ vл vзэгдэгч, тунгалаг болсоноо мэдэрнэ. Vvнийг мэдрээд айхгvй байвал нэгэн мєчид л аврал ирнэ.
Энэ бол хоёрдогч мєнхийн гэрэл. Єєрийгєє єєрчлєгдсєнийг мэдээд шинэчлэгдэж, гэрлийг мэдэрч, хvлээж авсанаар єєрєє гэрэл болно. Єєрєєр хэлбэл гэрэлд шингэнэ. Гэрлийг танихгvй бол мєнхийн харуулуудыг ямар ч дvрээр харна. Тааралдана. Хэрвээ чи гэрлийг хараагvй боловч ухааран сэргэсэн бол, хаана байгаагаа мэдэрсэн бол номхон хvлцэнгvй байхыг хичээ.
Юутай ч тааралдсан толгой гудайлган амьд сэрvvндээ мэддэг байсан ганц тарнийг ч болов унш, итгэж шvтэж явсан зvйлдээ мєргє. Замчин тааралдваас тvнд бишрэн мєргє. Их зам ємнє чинь нээгдэнэ. Энэхvv Чикайя Барда 3-5 хоног vргэлжилнэ.
ХОНИД БАРД БУЮУ КАРМУУДЫН ХИЙ VЗЭГДЛИЙН БАРД.
Энэ Бард нь ойролцоогоор 15 хоног vргэлжилнэ. Ер нь vхлийн гурван Бард нийтдээ 49 хоног юм. Хэрэггvй болсон бие махбодио орисон оюун ухаан чинь ЧикайяБардыг дамжаад Хонид Бардад шилжинэ. Хонид Бардад шилжээд бv ай, битгий яаар, анхаарал болгоомжтой бай.
Чи vхсэн єнгєрсєнтэйгээ бvv зууралд. Сэтгэл хєдлєл чинь чамайг аймшигтай газар аваачиж чадна. Энэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо хар. Зvvд зэрэглээ мэт хурц гэрэл, аянга тэнгэрийн дуу мэт их чимээ ємнє чинь дvvжигнэнэ. Чи нэгэнт vгvй болсон тул чамайг юу ч айлгаж чадахгvйг бvv март.
Чи хvссэн зvйлдээ хувилж чадна. Энэ дуу чимээнд хувирч нэгд. Энэ бол сvvлчийн чинь мєн чанар мєн. Хэрвээ энэ бvгдийг мэдэрч, ойлгож, хvлээж авч чадахгvй бол чамайг аймшиг нємєрнє. Мєс цємрєх мэт гай зовонгийн єєр ертєнц рvv унаж мэднэ. Бодолгогvй мэдрэмжээсээ болгоомжил.
Ингээд Хонид Бардад шилжсэний дараахи єдрvvдийг дараалан єгvvлье.
Нэг дэх єдєр.
Гурван єдрийн турш єєрт чинь юу тохиолдсон нь мэдэгдэхгvй байсан бол сэргээд битгий сандар. Чи их єєрчлєгджээ. Бvх юмс єєрчлєгдєж, чи єєр болсон. Толинд бvv хар, ойр дотныхноо бvv зовоо. Чи урьд ємнє нь хэзээ ч vзээгvй зvйлээ vзэж, сонсч байгаагvй зvйлээ сонсох болно.
Аль алиных нь эх vvсвэр бол зvрх сэтгэлийн чинь мандал юм. Энд чи гэгээрэх боломжтой.
Эхний єдрийн энэ газар бол Цагаан Бадда-Вайрочаны эзэмшил юм. Тэр цав цагаан биетэй бєгєєд цэвэр цэнхэр гэрэл цацруулна. Энэ гэрэл нь маш хурц, тоймгvй их дєлтэй тул айж эмээх сэтгэл тєрvvлнэ. Гэвч хэн айхгvй энэ гэрэлд итгэж єєртєє хvлээн авна тэр Бардагийн аугаа их євчин зовонгоос чєлєєлєгдєнє. Цэвэр цагаан гэрэлд хэрхэвч автаж болохгvй, замаасаа тєєрнє гэсэн vг.
Хоёр дахь єдєр.
Энэ єдєр бол нэвтрэхийн жаргал болон Толины цэцэн зєнг шингээсэн цагаан голын єдєр юм. Мєн энэ єдєр нvгэлтнийг авахаар тамын хаалга нээгдэнэ. Тэндээ утаархуу бараан гэрэл цацрах бєгєєд ихэд ойр дотно, халуун дулаан санагдана. Гэвч энэ дотно мэт хар гэрэл рvv бvv хар.
Муу vйл уур уцаар чинь чамайг там уруу тvлхэж чадна. Тамд нэг унаваас тэндээс буцах зам нь удаан. Энэ єдєр уурлаж уцаарлахаас зайлсхий.
Газар дээр vлдэгсэд чиний ємч хєрєнгийг хуваан маргаж, эсвэл хань чинь чамайг мартсан байхыг vзэж болох бєгєєд энэхэн мєчид л дvрсхийн уурлавал тамд уналаа гэсэн vг.
Зургаан тэнгэрлиг тэмдэг солонгийн єнгєєр vзэгдэнэ. Дорнын ялагдашгvй Тєгс Будда хурц цагаан, нvд гялбам гэрлээ цацруулсаар ирнэ. Энэ цагаан гэрлийг хайр, ёс журам, гоо сайхан тєгс тєгєлдєр дагалдана. Vvний хажуугаар там болон муу муухайг дагуулсан хар хvрэн гэрэл ч байна. Хvний муу муухай зан чанар цагаан гэрэлээс нvд гялбан бууруулж, хvн айдаг болохоор ийнхvv хар гэрлийг дагана. Энэ мєчид ухаалаг бай. Энэ хар гэрэл чамайг тодорхойгvй арчаагvй, ирээдvй уруу хєтєлнє гэсэн vг.
Хурц цагаан гэрлээс эмээлгvй тvvнийг дага сонго.
Гурав дахь єдєр.
Ємнєд зvгийг цэвэр шар гэрэл ноёрхоно. Ратнасамбаха буюу ємнийн Будда шар биенээсээ шар гэрэл цацруулсаар ирнэ. Хэрэв шар гэрлээс айж, тvvнтэй сvлэлдэн туяарч буй бvдэг цэнхэр гэрлийг дагаваас газар дээрх шинэ амьдралд эргэн орж, тєрєх єтлєх, євдєх vхэх зовлонг дахин амсч сонгох аргагvй хамгийн муу муухай газар унана. Цэвэр шар гэрэлд уусагтун.
Дєрєв дэх єдєр.
Энэ єдєр бол цэвэр улаан галын єдєр. Эргэцvvлэхvй, цэцэн ухаан хоёрт захирагддаг єрнє зvг ноёрхоно. Єрнийг эзэгнэгч, бvхнийг мэдэгч Будда-Амитаба хvлцэл, ач буян, дуу хуур, гал зэрэг дагуултайгаа хурц улаан гал бадруулсаар ирнэ.
Хорвоогийн амьдралтай холбоотой нэгэн хэмийн бvдэг улаан гэрэл дагалдана. Энэ бvдэг улаан гэрлээс зугт. Учир нь энэ гэрэл нvглээ наминчлаагvй, заяа муутай сvнснvvдийн оронд аваачина. Энэ єдєр єс хонзон, хайр сэтгэл буюу газар дээрх амьдралд хоргодсон аль нэг тэмvvллээс болж хий vзэгдэл, буг чєтгєр буюу азгvй сvнснvvд тєрдєг. Тэр цаашдаа Бардыг туулж авралд хvрч чадахгvй. Хурц улаан галыг сонго.
Тав дахь єдєр.
Хойд зvгийн цэвэр ногоон гэрэл туяарч хойд зvгийн Будда-Амогасидхи буюу Чин зоригт, гvйцэлдvvлэгч Будда заларна. Хурц ногоон гэрэл нь хардах, vл итгэх атаа жєтєєний цайвар ногоон гэрэлтэй сvлэлдэнэ. Энэ бvдэг ногоон гэрлийг сонговол vргэлж дайсагнан тэмцэлдэгч хар санаат аваргуудын оронд очих тул болгоомжлогтун. Хурц ногоон гэрлээс бvv ай, зоригтой хvлээж ав.
Зургаа дахь єдєр.
Бvх тэнгэрлиг тэмдэгvvд болон чиний гэрлэн бvтцийн нууцууд нэг нэгээрээ чамд цувран vзэгдсэн бєгєєд чи єєрийгєє танин мэдэж, ямар байсан тэр хэвээрээ vлдэж чадлаа.
Энэ зургаа дахь єдєр ус, гал, хий, шороон махбодийн илрэл болсон шар, ногоон, цагаан, улаан гэрэл зэрэг асна. Тэдэнтэй нэгд, тэднийг хайрла, тэдний салшгvй нэг хэсэг нь бол. Єєрийгєє анхдагч тєрєєгvй бодлын байдалд оруул, чамд ямар ч эхлэл дvгнэлт, тодорхойлолт байхгvй.
Энэ гэрлийн аль нэгийг сонгож болохгvй. Бvгдэд нь адил хандаж, єєрийн чинь тусгал болсон тэднийг хайрла. Энэ тод гэрлийн хажуугаар бvдэг гэрэл тусах боловч тэдэнд битгий авт, автвал итгэл аврал vгvй єєр ертанц рvv унана.
Ийнхvv бурхантай єєрєє єєртэйгээ нэгдэж чадвал бvх нууцад нэвтэрч чамд мэдэхгvй зvйл гэж байхгvй болно. Зургаа дахь єдєр бол єєрийн сэтгэлийн Чарамыг танин мэдэх сvvлчийн єдєр юм.
Долоо дахь єдєр.
Энэ єдєр чи эрдэм мэдлэгийг харах хоолойн чакрамд шилжинэ. Янз бvрийн єнгєєр гялалзах гэрэл чиний дээр эргэлдэнэ. Мэдрэхvйн тэнгэрvvд єєр єєрийн єнгє, чанарыг илэрхийлэн сvртэй чанга хєгжмийн аянд бvжнэ. Тэд сайныг шагнаж, мууг шийтгэхээр иржээ.
Тэд асар хурц гэрэл цацруулах тул харж vл тэвчин тайван цэнхэр гэрэл цацарч буй руу тэмvvлбээс олон зовлоонг урт удаан хугацаагаар эдлэх болно. Хурц гэрэл, дуу чимээнээс бvv ай, хамт бvжиглэ. Тэднээс туслалцаа, єглєг гуй. Єєртєє гялалзагч таван галыг шингээснээр диваажинд орох vvд чинь нээгдэнэ. Єєрт чинь vзvvлж байгааг таньж мэд, тvvнд хувил чи чєлєєлєгдєнє.
Чєлєєлєгдсєний шинжvvд яаж илрэх вэ гэвэл, хурц тод нар, анхилам хvжийн vнэр, нууцлаг, агаарт эгшиглэх хєгжим. Анхдагч гэрлийг таниад тvvнд ууссан хvн шууд Дхарма Кайяд хvнэ.
Єєрєєр хэлбэл тэр хэзээ ч Бардо Тойдол-ыг унших шаардлагагvй болно. Хонид Бардад ухаарч сэнхэрсэн хvн тєрєл дамжих хэлхээг шууд таслан, дэлхий дээр ирвэл хvн тєрєлтєнийг гэгээрvvлэх гэж ирэх бєгєєд Самбхог Кайяд хvрнэ.
Хэрвээ Сидна Бардад хvрч байж сая таньж мэдвэл сайн тєрєл олох боломж багасна. Єєрєєр хэлбэл Нирман Кайя тєшинд байна гэсэн vг. Гэвч хичээвэл энд ч сайн тєрєл олох, асур буюу хvмvvсийн дунд тєрж, vхлээр тасалдсан амьдарлаа vргэлжлvvлэн, хєгжин дэвших боломж байдаг.
Хонид Бардад байх 8-14 єдрvvд нь бурхад болон оюун ухааны тэмдгvvдийг эзлэх єдрvvд болмой.
3.СИДНА БАРД БУЮУ ТЄРЄН МЭНДЛЭХЭЭ ХVЛЭЭХ БАРД
Хонид Бардын амьд тэмдэгvvдийг таньж мэдээгvйн учир чи єєрийгєє олсонгvй. Одоо чи Сидна Бардад байна. Энэ Бардад тєрєх нь дэлхийнхээс тэс єєр. Чиний ухасар сэргэж, нэг мэдэхэд чи байна.
Чи урьд амьд vеийнхтэйгээ адил биетэй, мэдрэмжтэй, чєлєєтай хєдєлнє. Кармын жирийн биш хvчний нєлєєгєєр Бардад байгаа амьтдыг бvгдийг харна. Чиний бие урьдынхтай адил боловч илvv тєгс, учир нь хvсэл мєрєєдєл итгэл найдвар, ирээдvйн билэгдлvvдээс тєрсєн болоод тэр. Ирээдvйд тєрєх газар орон, хамт амьдрах хувь тавилантай хvмvvсээ харна. Тэдэнд бvv авт. Энэ бол Бардын хvнд бэрх, урт удаан зам.
Хонид Бардад чи єєрийгєє харж, таньж мэдэж, санаж чадаагvй. Тиймээс Сидна Бардад єєрийгєє vрэлгvй, єєрийн сэтгэл хєдлєлд авталгvй байх нь чухал. Шунал тачаалгvй, сайн санаатай байж чадвал эндээс гарч дахин тєрєлдєє ой ухаанаа хадгалах буюу бvр эцсийн тохиолдолд ой ухаанаа гээсэн ч илvv дээгvvр тєрєл олж болох юм.
Хэрэв єєрийгєє захирч чадвал эхийн умайд орох шаардлагаас чєлєєлєгдєнє. Сидна Бардад байгаагаа хэзээ ч бvv март. Чи Кармын биетэй байгаагийн нэг баталгаа бол чи ямар ч хана, хэрэм, уул, хадыг нэвт гарах чадвартай. Чи Кармынхаа хvчээр дуртай газраа очиж, дуртай зйлээ vэх чадвартай.
Бардад харж буй болон чам уруу ширтэж буй амьтад хожим ирээдvйд хувь заяа чинь чамтай уулзуулан учруулах хvмvvс. Чи бvх ертєнцийг хэрэн хэсч чадах боловч хоёрхон газарт нэвтэрч чадахгvй.
Тэр нь сvнсний аугаа их тєв болох эхийн умай. Газар дээрх хvмvvс, садан тєрлийн холбоотой байсан хvмvvсээ харж яривч тад чамайг сонсохгvй, тэдэнд хvрэхийг хичээвч нэвт гарна.
Чи 49 хоногоо хvртэл ийм байдалд байна. Ихэнх хvмvvс /сvнснvvд/ Сидна Бардад 22 хоногийг єнгєрvvдэг. Амьд сэрvvндээ єєрийгєє цэгнэж хянахыг хичээн, vхэх тєрєх амьдралын тухай байнга санаж байсан хvмvvсийг Сидна Бард, аз жаргал, баяр баясгалангаар угтана. Гэхдээ энд хууртаж хєєрч болохгvй.
Сидна Бардад vзсэн сайн муу аймшигтай, гэгээтэй зvйлvvд бvгд єєрийн чинь ухаан бодлоос урган гарч байдгийг санаж яв. Хамгийн гол нь тайван байж сурах хэрэгтэй. Сидна Бардад хэн ч чамд туслахгvй, хувь заяаг чинь єєрчилж хvчрэхгvй. Энд дээд зэргээр ганцаардах тул хvний бие хайж эхэлнэ. Гэтэл чамайг энд байх хугацаанд хуучин бие чинь ємхєрч vгvй болжээ.
Дахин тєрєл авах гэж бvv яар, аль тааралдсан умайд орвол алдаж мэднэ. Зєвхєн зовохын тулд тєрвєл яана. Энэ ертєнцєд vзэж буй чиний бvх зовлон чамаас єєрєєс чинь гарч байгаа юм. Хэрэв чи зовлонгоосоо салж чадахгvй байгаа бол сайн сvнс ирээд чиний сайн vйл бvрийг цагаан чулуугаар тэмдэглэн овоо босгоно.
Тvvнтэй цуг нєгєє талд нь муу сvнс ирээд хар чулуугаар чиний муу vйл бvхнийг тоолж овоо босгоно. Энэ овоонуудыг чи хараад айж хэлж хашгичиж эхэлнэ. Тэгэнгvvт vхлийн ноён /Эрлэг номун хаан/ гартаа хувь тавилангийн толийг барьсаар ирэх бєгєєд тэнд чиний сайн муу vйл бvгд ялгаран харагдана.
Чи єєрєє энэ толинд хараад л vнэнийг мэдэрнэ. Дараа нь эрлэгvvд чамайг хvзvvнээс чинь оосорлон чирж элдвээр тамлан тасдаж зовоох бєгєєд бие чинь дороо бvтэн болж, дахин тамлуулах зэргээр энэ гинжин хэлхээ зогсоо зайгvй vргэлжилнэ.
Чи бvгдийг ухааран ойлготол, чи єєрєє єєрийгєє шvvж байгааг, энэ бvхэн чинь бохирдсон оюун ухаанаас урган гарч байгааг ойлготол чинь vргэлжилнэ.
Ямар нэгэн эрлэг чамайг тамлаж байгаа юм биш чи єєрєє єєрийгєє зовоож байгаа нь энэ.
Энэ бvхэн хий хуурамч vзэгдэл боловч Бардын ертєнцєд хий vзэгдэл болон чи єєрєє нягтаараа адил тул, євдєхийн зовлон жинхэнэ юм.
Нvгэл буянаа дэнслvvлэхдээ битгий худлаа ярь, эрлэгээс битгий ай, тvvнээс хамгаалж туслахыг гуй. Бурханд залбир, тэгвэл аврагдана. Энэ бол чиний чєлєєлєгдєх сvvлчийн боломж. Одоо л амьдралын нууц бичлэгийг тайлж чадахгvй бол єнгєрсєн бvхнээ мартахад доошоо унана. Энэ боломжийг алдвал дахин тєрєхдєє ой ухаанаа алдана гэж мэд.
Дахин тєрєхдєє зургаан ертєнцийн хаана нь ч тєрж болно. Чиний очих ёстой ертєнц илvv хурцаар чамд гэрэлтэнэ.
Тэгш цагаан гэрэлтэй нь тэнгэр нарын ертєнц.
Тэгш ногоон гэрэлтэй нь асур нарын ертєнц.
Тэгш шар гэрэлтэй нь хvний ертєнц.
Тэгш хєх гэрэлтэй нь араатан амьтадын ертєнц.
Улаандуу гэрэлтэй нь бирд нарын ертєнц.
Хар саарал сvлэлдсэн гэрэлтэй нь тамын ертєнц.
Тєрєх дєрвєн арга зам бий.
Vvнд: Єндєгнєєс, умайнаас, жирийн биш замаар, vр тарианаас.
Там, Асур, Тэнгэр, Бирд нарын ертєнцєд жирийн биш аргаар тєрнє. Хvний ертєнц болон амьтны ертєнцєд тєрєл олбол умай шаардлагатай. Зарим сvнс ертєнцєд бурханы замыг засахаар єнгєрсєн болон ирээдvйгээ мэдэх чадвараа орхилгvй мэндлэх нь бий.
Хэрэв єчvvхэн тєдийн уурлаж уцаарлах буюу єнгєрсєн амьдралдаа, дэлхий дээр орхисон зvйл, эд юмандаа хоргодвол шууд тєрєл доошилж тамд тєрнє. Сайхан сэтгэлтэй, бодолтой, бурхан багшдаа итгэл vнэмшилтэй байх нь хамгийн чухал. Тэр ч бvv хэл, чи тамын ертєнцєд тєрєх тавилантай ч энэрэнгvй сайхан сэтгэл гаргаваас тєрєл дээшлэх магадлалтай.
Бодол санаа чинь ариун тунгалаг байх нь чухал. Энэ зургаан ертєнцєєс илvv хурц гэрэлтэж байгаа нь єєрийн ертєнц гэж таньсан бол чиний ирээдvйн тєрж, амьдрах ертєнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Оюун санаанд чинь єнгєрсєн амьдрал бvдгэрч, ирээдvй улам тодрох болно. Гэвч битгий яар. Чи дахин тєрєл олж зовох, жаргах чинь єєрийн анхаарал мэдрэмжээс шалтгаална. Одоо єєртєє аль болох таатай газар олохыг хичээж, єєрт чинь зовлон авчрах умайнаас хол байхыг бод.
Чиний очихыг хvсээгvй умайн амсрыг хаах таван арга байдаг. Vvнд:
Чамайг умай руу урсгаж буй урсгалыг эсэргvvц. Эсэргvйцлээ номхон хvлцэнгvй итгэл vнэмшилтэйгээр ямар ч уур уцааргvй vйлд. Бодлоо сайнаар эсэргvvцэх гэдгээс бусдаас нь цэвэрлэ.
Эр эмийн ажил vйлдэж буй хоёр хvнийг битгий сатааруул, анхаарлыг нь єєртєє бvv тат. Тэр хоёрыг эцэг эх хэмээн vзэж тэдэнд итгэж бодлоороо єєрийгєє єгч, vнэн сэтгэлээсээ сургаал хvс. Тэгж чадвал чамайг хvлээн авахад бэлэн байсан умай хаагдана.
Мєн эр эмийн ажил vйлдэж байгаа хоёрыг хараад сэжигч муу бодлоосоо холдож, хайраас хєндийрєн, хvсэл таашаалаа багасга.
Хэрэв чи амжилтанд хvрч чадамгvй санагдвал энэ хоёр, дуу чимээ, умай энэ бvхэн хий хоосон зvйл гэж бод. Тэр ч байтугай єєрийн оюун ухамсарыг ч хий зvйл гэж тооц. Ингэвэл санасанаар болно.
Хэрэв мєн л урьдынхтай адил чамайг хvлээж байгаа умай харагдвал чи эргэлзэж, байхгvй зvйлийг vнэн байдал мэт хvлээн авч буйтай холбоотой. Зєвхєн “єєр” дээрээ тєвлєр. Миний оюун ухаан хvртэл байхгvй зvйл, тэр тєрєєгvй болохоор vхэж чадахгvй. Миний ухамсар бол толинд тусч, єєрєє єєртєє баригдагч тусгал гэх мэтээр эргэцvvл. Тэгж чадвал чамайг хvлээж байсан савны амсар хаагдана.
Умайг сонгох нь:
Хэрэв чи сургаалын vгийг сонсоогvй, тэднийг ажиглаж чадаагvй бол умайн ам нээлттэй хэвээр бол тvvнд орох цаг ойртож байна гэсэн vг. Умайгаа сонгохыг хичээгтvн. Нэн тэргvvнд чи тєрєх тивийнхээ тэмдэгийг олж vзнэ.
Хэрэв дорнод тивд тєрєл авах заяатай бол хун шувуутай том нуурыг vзнэ. Битгий ор. Тэнд тухлаг жаргалтай ч итгэл сул. Ємнєд тивд тєрєл авах болбол гоёмсог орд харшыг vзнэ. Чадвал ийшээ ор. Єрнє тивд тєрєх болбол эргээр нь vхэр бэлчсэн нуур vзнэ. Тэнд эд баялаг, хангалуун тансаг орчин хvлээж байвч, итгэл бишрэл сул тул бvv ор.
Асур нарын оронд тєрєл авах бол ширэнгэн ой буюу галан тойрог vзнэ. Ороод хэрэггvй. Тэнгэр нарын оронд тєрье гэвэл алт мєнгє, vнэт эрдэнэсээр дvvрсэн дуган харагдана. Чадвал ийшээ нэвтэр.
Хэрэв амьтадын ертєнцєд тєрєл авья гэвэл манан, утаанд умбасан гvнзгий нvх, агуйнууд харагдана битгий ор. Тамд тєрєл авбаас сэтгэл татам уянгалаг дуу сонсогдоно. Чи маш ихээр энэ дуунд татагдана. Vvнийг эсэргvйц. Чи энд олон зууны турш зовж шаналах болно. Битгий ор. Одоо чи урьдах Кармаасаа саллаа. Хувь заяаны хvч, тvvний тоо томшгvй хvчдэл шуурга vvсгэнэ. Энэ бол Кармын шуурга.
Чиний ард асар хvчтэй, аймшигтай дуу чимээ гарч шуурга дэгдэхэд чи аврал эрэн харсан зvг рvvгээ гvйх болно. Олон сайхан орд харш, тал нуга, нуур ой, цэцэг навч, ємнє чинь харагдан аварга том бадамлянхуа цэцгэнд ороход тэрбээр дэлбээгээ хумхина.
Дотор нь амар амгалан тул чи эндээс аймшигт салхи шуурганд гарахыг хvсэхгvй. Гэвч чи ямарч сонголт хийж чадалгvй тааралдсан умайд шургаж баригдах нь энэ. Сонголт хийхийн тулд сонгох боломжтой байхын тулд энэ Кармын шуурганд автаж, эмээх хэрэггvй. Тэр чамайг нємрєєд ирэнгvvт бурхан багшдаа эсвэл муу зvгийн юмыг зайлуулах чадвар бvхий бурхдад залбирч мєргє.
Дахин тєрєлт.
Хэрэв чамд умайд орохоос єєр зам vлдээгvй бол энэ сургаалыг сонс. Эхний умайд бvv ор. Муу зvгийн тэнгэр нарыг эсэргvvцэх тарни уншвал тэд чамд садаа болохоо больж чи сонголт хийх боломжтой болно. Чиний ємнє дээд, эсвэл хvний ертєнцєд тєрєл авах боломж байна.
Хэрэв дэлхий дээр тєрєл авахаар шийдвэл итгэл vнэмшил нь бат бєх байгаа тивийг сонгоорой Гялгар бvхэн алт биш гэдгийг мартаж болохгvй. Сонголт хийхдээ болгоомжтой бай. Бvх чадлаараа хаан, сурвалжтан ч юм уу эсвэл зовлон зvдгvvргvй амьдрах хvн болж тєрєхийг хvс.
Сайтар нягталж бодсоны эцэст чамайг дуудсан саванд ор. Орохдоо єєрийн хvсэл сонголт биелнэ гэдэгт итгэл хайр дvvрэн байх хэрэгтэй. Тэгвэл тэр умай чинь чиний авралын сvнс болно. Дотор нь ороод эцсийн мєчид бурханы тухай, хайр энэрлийн тухай бод. Хэрвээ умайгаа сонгож чадахгvй бол мєргє, залбир. Єєрийн бvх хvчийг дайчлан хайр итгэл хоёроор зэвсэглэн анхаарлаа хоёрдуулалгvй бурханд ханд.
Нэг мєчид тvvнд шингэ. Тэгвэл єєрийгєє олж харна. Єєрєє єєртэйгєє дєрвийг нэг болгон нэгд, тэгвэл эцсийн мєчид аугаа их хvч орно. Тэгвэл алт, алмас эрдэнээр чимэглэсэн єндєр сvм дугана бvхий тивийг сонго. Чадвал тийшээ нэвтэрч, хvсвэл бурхан болно.
Vvгээр vхэгсдийг чєлєєлж, амьдыг сургагч Бардын тухай сургаал єндєрлємой.
Эх сурвалж: bigfreedom.blog.banjig.net


