Бичлэгийн тоо 5,522
Хүслээ шивнэсээр анхны цасанд алхаж явна
Хүрэн уулийн оройноос цагааран
Харь нутагт өвөл ирлээ
Хүслээ шивнэсээр хэдэн ч өвөлийг угтав.
Сэтгэл цэлмэж өчүүхэн ч хар толбогүй болох шиг
Сэвсгэр цагаан цасан хүж дэлхийгээ гоёжээ
Бүхнээ мартаж шинээр төрөх мэт
Бие минь ямар хөнгөхөн алхана вэ
Гадаа удаан суулаа,дулаахан байна
Гэгэлзэж эртны тухай бодолоо
Хөр цасны ширхэг бүрт
Хэн ч мэдэхгүй дурсамж бий
Ариун хайрын бэлэг болгож
Амраг чамтайгаа энэ цасанд тоглохсон
Ахин ирэхгүй одсон чиний дурсамжийг санан
Алган дээрээ цас тосон би удаан зоглоо
Батунка 2009 Кореа
☆ ♡ 영원히
● ● 두손
/■\/▲) 꼭잡고
LL LL 가자♥
