Бичлэгийн тоо 5,522
Ардчиллын загалмайлсан эцэгтэй
Авлигын загалмайлсан эцэг өрсөлдөж байна
Арчиллын төлөөх намтай
Алуурчдын нам өрсөлдөж байгаа нь
Ариун явдал мөн үү
Шинэчлэгчдийн загалмайлсан эцэгтэй
Шимэгчдийн загалмайлсан эцэг өрсөлдөж байна
Шударга ёсны төлөө намтай
Шулаачдын нам өрсөлдөж байна
Санахтун, бодохтун иргэд ээ!
Эрх чөлөөний загалмайлсан эцэгтэй
Идэгчдийн загалмайлсан эцэг өрсөлдөж байна
Эрх чөлөөний төлөөх намтай
Эрүүдэгчдийн төлөөх нам өрсөлдөж байна
Эргэцүүлэхтүн, ухаарахтун хүмүүс ээ!
Тэнгэр заяат ард түмэн минь
Тэвнэ барилгүй хувьсгал хийе
Тайж гаралт иргэд минь
Танк хөдөлгөлгүй хувьсгал хийе
Баян монгол орондоо
Эзэн нь болцгооё бүгдээрээ гэж бичсэн шүлгээ уншив.
