Хамрын самсай шахирсаан тэгэхэд
Хамгийн сайн нь энэ МУУ юу даа гэж мэдээд
Гоо үзэгслэн духны үрчлээн дэхь дусал хөлс болохыг мэдээд

Нүдэнд гуниг буусан тэгэхэд

Нөхдөө нэг нэгээр алдсаар ганцхан нь л үлдэхийг мэдээд
Хүүхэд, залуу насны дурсамж үрчлээтэй нүүр болохыг мэдээд

Цээжинд хөнгөн гуниг будантсан тэгэхэд

Аав аа дуудах дулаахан үг ахиж хэлэх хүнгүй болсныг мэдээд
Аан миний хүү юу гэх баатар эр гэнэт алга болохыг мэдээд

Аргагүй миний хөл нугарсан тэгэхэд

Сайхан монгол орноо ахин дахин хараад
Сэтгэл сэмэрсэн тэгэхэд

Арай ч дээ эдний хийж байгааг хараад
Урам үнэхээр хугарсан

Ноён нуруу хотолзож байна даа
Нутгаа гэх юм үлдэх нь үү дээ.

Хурданы морьд эргэхийн мэдсээр байгаад л
Хамрын самсай шахирсаан тэгэхэд

Үг өгүүлбэрийг сүлжэлдүүлэн, орооцолдуулсан
Үнэхээр хүнд юм бодуултал хэлэхсэн дээ.
Урам хугарч ээ...

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn