書き込み数 5,522
Өнөөдөр би болж байна бүтэж байна ингэж бодох хэрэггүй
Өөрөөсөө бусдыг дорд юм уу дээрд бодох хэрэггүй
Болох болов уу? бүтэх болов уу? гэж бодох хэрэггүй
Болно бүтэнэ, бүтээнэ, болгоно гээд зүтгэх хэрэгтэй.
Мөнгөгүй одоо яана гэж бодох хэрэггүй
Мөнх биш энэ биеээ эрүүл байлгахыг бодох хэрэгтэй.
Хайртай, хайргүй гэж навч тасдан бодох хэрэггүй
Хайртай л бол чи түүнд сайныг бодох хэрэгтэй.
Хайртай хүнээсээ салвал гэж бодох хэрэггүй
Хамгийн гол нь зүрхээ эрүүл байлгахыг бодох хэрэгтэй.
Архи уувал согтоод унах болов уу гэж бодох хэрэггүй
Амь тал болж согтохгүйн тулд архи уухгүй гэж бодох хэрэгтэй.
Хүнд ерөөсөө мууг бодох хэрэггүй
Хүний хүү чамтай л адилхан аавын хүү гэж бодох хэрэгтэй.
Хожигдох, ялагдахын өш бодох хэрэггүй
Хожино, ялана, өршөөнө гэж бодох хэрэгтэй
Хүний нутаг сайхан ч жаргалтай төгсгөл бодох хэрэггүй
Хэн ч бай эх орондоо л ... гэж бодох хэрэгтэй.
Муу үг хэлээд сайн үйл хийнэ гэж бодох хэрэггүй
Монголын ёс гээд сайныг хэлж бодох хэрэгтэй.
Хэрэгтэй хэрэггүй зүйл бодох хэрэггүй

БОДОЖ ЯВБАЛ БҮТНЭ
БОДОХГҮЙ ЯВБАЛ БҮТЭНЭ