Би аавтай байсан гэхээр энэ юу яриад байгаа юм бид бүгдээрээ аавтай шүү дээ гэх байх л даа. Миний аав цэргийн хүн байсан. Бас жирийн аав байсан. Хүүхэд байхад манай аав л бүх хүүхдүүдийн ааваас хамгийн мундаг нь хамгийн царайлаг нь хамгийн хүчтэй юм шиг санагддаг байлаа. 2 билүү 3 ангид байхад манай багш танай аав юу хийдэг бил ээ гэхэд би яг юу хийдгийг нь бодоод олоогүй юм ямар ч гэсэн цэргийн хүн гэдгээс өөр юм орж ирээгүй юм тэгээд бодож бодож цэргийн дарга хийдэг л хэлж байсан юм даг. Одоо бодоход аав маань юу нь дарга байхав дээ армийн дэслэгч л байсан юм билээ.


 

Олон жилийн дараа би том болсон аав маань ч тэтгэвэрт гарсан Би ч ааваас өндөр, нийгэмд эзлэх байр суурь маань тогтвортой болсон гэхдээ манай аав нөгөө л хүчтэй мундаг, үүрд энэ чигээрээ бидний хажууд байх юм шиг санагдаж байсан. За юу байна та нар сайн уу, аав та юун сүртэй юм, би ажил ихтэй байна дараа очноо, танайд очсон та байхгүй байна лээ та хаачсан бэ  гэх мэтийн яриа аав бид хоёрын хооронд өрнөдөг байлаа. 
Нэг өдөр би найзуудтайгаа нэг газар сууж байсан юм. Тэр өдөр би нэлээн хэдүүлээ нэг л их аз жаргалтай бас болоогүй хэдэн хүүхэн дагуулчихсан  одоо эндээ сууж байгаад дэлхий ертөнцийг өөрчилчих бололтой юм яриад архи уусан шиг сууж байлаа. Бидний сууж байсан тэр газар хананаасаа тааз хүртлээ цонхтой байсан юм. Гэтэл манай аав  байшингийн булангаас гарч ирж байгаа харагдсан   гартаа жижиг тор барьчихсан бөгтийгөөд даарчихсан  бээлий байхгүй  , миний л мэдэхийн тэтгэвэрт гарснаасаа хойш авсан хуучивтар малгайгаа дараад өмсчихсөн аажуухан явж байлаа. Аав минь бидний хажуугаар цонхны доогуур  гараад өнгөрөөд яван явтал би харсаар байлаа. Тэнэг би  одоо бодоход аавыгаа тэгж анх удаа удаанаар анхааралтай сайн тогтож харсан юм  гэхдээ бүр цонхоор шүү.

Тэр үед миний хамгийн хүчтэй хамгийн том тэр хүнээс юу ч үлдээгүй байлаа , тэр цонхоор харсан хүн бол хэний ч нүдэнд торохгүй жирийн нэг өвгөрч яваа хүн байлаа. Миний аавыг надаас өөр хэнч анзаараагүй харин хүүхэн байсан бол бүгд харах байсаан. Тэгээд би сэтгэл  дотроо уйлсан, хэнд ч юм уур ч хүрэх шиг гомдох шиг болсон. Хэнд ч юунд ч захирагдахгүй цаг хугацаа гэдэг зүйлийн өмнө үнэхээр арчаагүй гэдгээ зүрхэндээ тултал ойлгосон. Урсан өнгөрч байгаа цаг хугацаатай хамт аав минь надаасаа биднээсээ хором хормоор мөч мөчөөр холдон одохоор явж байгааг ойлгосон.Урсах цаг хугацаатай өрсөн аавыгаа аль болохоор баярлуулахыг хичээдэг болсоон би. Хатуу хорвоогийн ээлж    аав дээр  минь ирж тэнгэрийн орондоо  очих тэр өдрийг арай ч ийм эрт 54 насанд нь болох юм гэж санаагүй ээ би. Хүүхэд байхаас минь харж дассан аавын  минь ханхар бие тэгэхэд итгэмээргүй жаахан  харагдаж өр зүрхийг минь урж билээ.

 

 

Та минь гэгээн алсад одоод 3 жил болж байна. Хүү нь одоо алзахгүй ээ гавьяа шагнал алдар нэрээ дуурсгах болгондоо таныхаа нэрийг тэр овогтой Ариун... гэж  давхар дуудуулж яваа шүү. Та минь зүүдэнд минь тэр сайхан чигээрээ орж ирээд сургааль хайрласан тэр өдөр муу хүүгийн чинь  ажил үйлс бүтэмжтэй өөдрөг байдаг юм шүү ааваа. Муу хүү чинь аав тантайгаа бурхны оронд уулзах тэр өдрөө хүртэл зүүдэндээ л уулзаж явъя даа.

Нийтлэл бичсэн. Аригун
caak.mn        -s copy

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn