"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Бичлэгийн тоо 16,130
Нурууны мэдрэлийн сувгийн нарийсал гэдэг нь ямар нэгэн шалтгаанаас нурууны суваг, нурууны мэдрэлийн суваг ,цагираг нугаламын зай багассанаар мэдрэлийн судсыг дарах шинж илэрч олдмолоор нуруу шохойжихийг хэлнэ.
Нурууны мэдрэлийн сувгийн нарийсалт гэдэг нь ямар нэг зүйлээс шалтгаалан нурууны суваг, мэдрэлийн суваг мөн цагирган нугалам нарийссанаар нуруу өвдөх болон хөл бадайрах өвдөх зэрэг олон янзын мэдрэлийн гаралтай шинж тэмдэг илрэхийг хэлнэ.
Нурууны суваг гэдэг нь нурууны гол хэсэгт байх хөндий хоосон зайг хэлэх бөгөөд дээд доод нугаламны хооронд хоосон зай үүсгэх бөгөөд энэ сувгаар тархинаас хөлийг холбосон олон тооны мэдрэлийн ширхэгүүд байрласан байдаг.
Нас ахих тусам нурууны шохойжилт явагдаж нуруу нугаламны өвчин илэрч эхэлдэг.Нурууны сувгийн нарийсалт шинж тэмдэг нь ихэвчлэн 50 дээш насны хүмүүст их тохиолдох бөгөөд сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр өвдөгсдийн тоо улам бүр нэмэгдсээр л байна.
Нурууны сувгийн нарийсалт нь төрөлхийн болон олдмол гэсэн шалтгаан байдгаас шохойжилтоос үүдэлтэй олдмолоор өвчлөх тохиолдол нь их байдаг.
Нуруунд нурууны мэдрэлийн судлыг хамгаалж байдаг нугалам хоорондын зай байх бөгөөд нас ахих тусам нурууны яс зузааран нугалам хоорондын зайг шахан нурууны олон холбоос булчин болон шөрмөс нь бат бөх байдлаа алдан сунасанаар нурууны сувгийн хөндий аажим аажмаар нарийсаж мэдрэлийн судсыг даран зовиур үүсгэдэг эмгэг нь нурууны сувгийн нарийсал юм.
Нурууны мэдрэлийн сувгийн нарийсалтыг нурууны дискний цүлхийлттэй андуурах тохиолдол их байдаг.Нуруу болон хөлний өвдөлт нь адил боловч нурууны мэдрэлийн сувгийн нарийсалын үед нуруугаа тонгойлгоход өвдөлт багасаж байдаг онцлогтой.
Нурууны сувгийн нарийсалын шинж тэмдэгүүд:
A) Нуруугаа бөхийлгөх үед ямар нэг өвдөлт өгөхгүй ч хойшоо хотойх үед их өвдөнө.
B) Хэвтэж байгаад босох үед хэцүү байх боловч бага багаар хөдөлгөх үед нуруу хамаагүй зөөлөрдөг.
C) Хөл бадайран мэдээгүй юм шиг санагдах мөн удаан алхахад хөл бадайрах үед түр амсхийж байгаад дахин алхахад сулардаг .
D) Алхах үед нуруунаас илүүтэйгээр аарцаг болон хөл их өвддөг.
Удаан хугацааны туршид үргэлжлүүлэн өвдөх эсвэл хөл саажих тохиолдолд мэс засал хийлгэх хэрэгтэй боловч үүнээс бусад тохиолдолд мэс заслын бус аргын эмчилгээгээр эмчлэгдэх боломжтой. Уламжлалт ангаахын салбарт нурууны сувгийн нарийсалын зовиураас шалтгаалан эмчлэх арга болон өвдөлтийн хэмжээг тодорхойлж туслах эмчилгээг хийнэ .Зүү, эмтэй зүү, тан, Чүна бариа засал, бумба тавих зэрэг нэгдсэн эмчилгээгээр эмчилдэг.
Хаяг: Сөүл хот Ганнам дүүрэг Нунхён хороо 142-30,
Republic of Korea
Холбоо барих Монгол орчуулагчийн утас
Tel : 010-5303-2123, Монголоос холбогдох 7780-1919
Tel : 010-2256-2169
Fax : +82-2-3218-2222
(Амралтын өдөр : бямба /ням гариг)