"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
“Нурууны дисктэй өвчтөнүүдийн 80% - д мэс засал хэрэггүй байдаг”
Нурууны өвдөлт болон хөл рүү бадайрах, зангирах
зэрэг өвдөлт зэргээс үүдэн нурууны диск (нурууны
үе хоорондын зөөлөн эд
шахагдах) үүссэн гэх онош гарсан үед хамгийн түрүүнд мэс засал хийлгүүлэх хэрэгтэй
эсэх талаар санаа зовдог. Гэвч нурууны дисктэй гэсэн оноштой хүмүүсийн дийлэнх хувь байгалийн замаар эдгэрдэг учраас нийт өвчтөний 80-90% орчим нь мэс засал хийлгүүлэх хэрэг бараг
байдаггүй бөгөөд үлдсэн
10-20%-н өвчтөнүүдийн нөхцөл байдлаас шалтгаалан мэс засал хийгдэх талаар хэлэлцэх шаардлагатай
байдаг.
Мэс засал хийх
шаардлагатай гэх нурууны дисктэй өвчтөний диск нь
нурууны 20%-иас хэтрэхгүй байвал мэс засал шаардлагагүй бөгөөд тайван байдлаар
зэргэлдээх эрхтнүүдийн химийн харилцан үйлчлэл (3-4н долоо хоног), физик эмчилгээ, усан эмчилгээ, халуун хүйтний эмчилгээ зэргээр өвдөлтийг намдаах боломжтой. Бага зэрэг өвдөлттэй диск нь онолын хувьд дасгал хөдөлгөөнөөр эмчилгээ хийх боломжтой гэж үздэг бөгөөд өдөрт 30 минут алхах, усанд сэлэх, дугуй унах, сунгалтын дасгал зэргийг