304.jpg

Хүзүүний дискнээс илүү айхтар “Хүзүүний булчингийн ясжилт” (хүзүүний булчин хатуурч ясжих өвчин) өвчний талаар мэдсэн үү?

 

Саа саажилттай төстэй шинж тэмдэг болон төстэй эмчилгээний цаг хугацаа шаардагдана... хүндэрвэл хөл гаранд саажилт явагддаг.

 

Хүзүү хөшингө болж сайн эргэхгүй, мөр 2 тал руугаа өвдөн гар бадайрна. Даамжирвал саажилттай төстэйгээр гарын хөдөлгөөн удааширч товч товчлох, савх барих зэрэг хөдөлгөөн хийх боломжгүй болно. Алхахад хүндэрч амархан бүдэрч унадаг болно. Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл “саажилт” гэж таамаглан эмчилгээ хийлгүүлэн эдгэрлийг олж чадаагүй өвчтөнүүд байдаг. Иймээс дээрх шинж тэмдгүүд илэрсэн үед хамгийн түрүүнд сэжиглэх өвчөн нь “Хүзүүний  булчингийн ясжилт” (хүзүүний булчин хатуурч ясжих өвчин) юм.  

 

“Хүзүүний булчингийн ясжилт” (хүзүүний булчин хатуурч ясжих өвчин) гэдэг нь

Хүзүүний булчин нь хүзүүний ясны ар хэсгээр даган уртаашаа байрласан шөрмөс учраас диск үүсэхээс сэргийлэхээс гадна тонгойх зэрэг хөдөлгөөний үед хамгаалан бүрхэн байрладаг. Энэ булчин хатуурах өвчнийг хүзүүний булчингийн ясжилт гэнэ. Ясжиж буй булчин нь бага багаар томорч хүзүүний мэдрэлийн судсыг түрж эхлэхэд гар хөл мэдээ алдах шинж тэмдэг илэрдэг.

 

50-иас дээш насны эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог

Солонгосчуудын нийт хүн амын хоёр хувь нь энэ өвчнөөр шаналж буй судалгаа байдгийн 50-иас дээш насныханд элбэг тохиолддон. Эрэгтэй эмэгтэйчүүдийн хувиар үзвэл 1/2 орчим эрэгтэйчүүд илүү өвчилсөн байна. Энэ өвчлөлт Өрнөдийнхөнд бага бөгөөд ялангуяа Солонгос Япон зэрэг Дорнын улсад өвчтөн элбэг. Эл өвчнийг тусдаг учир шалтгаан одоо болтол тодорхой болоогүй ч Алс Дорнодынхон, тэр дотроо Азийнхан их тусдаг байна.

 

Хүзүүний булчингийн ясжилт” нь эхэн үедээ хүзүү орчмын өвдөлт болон тавгүйтэл зэрэг хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрнэ. Цаашлаад сээр нурууны 60% орчим хувьд суулт өгөх үед хөл гар бадайрч, мэдрэхүй суларч, тамир тэнхээ алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Даамжран мэдрэлийн өвчний шинж мэдрэгдэж эмнэлэгт очиход аль хэдийн өвчин даамжирч газар авсан байх тохиолдол элбэг. Эхэн шатандаа хүзүүний диск болон саажилтийн шинж тэмдгүүдтэй адил учраас амархан андуурагддаг.

 

Нанүри эмнэлгийн их эмч И Ү Тэг “Мэдрэлийн судас дарагдаагүй үед онцгой шинж тэмдэг байдаггүй бөгөөд өвчний эхэн үед оношлоход хялбар бус, өвчний шинж тэмдэг илрэхэд аль хэдийн мэдрэлийн судас гэмтэн нэлээн үргэлжилчихсэн тохиолдлууд их байдаг учраас эмчилгээнд хүндрэл учирдаг” мөн "40-өөс дээш насныханд элбэг тохиолддог хүзүү болон мөрөөр янгинаж өвдөх, хөл бадайрах зэрэг шинж тэмдгүүд илрэх үед үл тоон орхилгүй мэргэжлийн эмчид цаг тухайд нь үзүүлэх хэрэгтэй" хэмээв.

 

Цахим хуудас: www.nanoori.co.kr/mng  /Монгол/   

  E-mail: sveta05@nanoori.co.kr

Нанүри Сөүл эмнэлэг: Сөүл хот, Ганнам дүүрэг, Нунхёнь хороо 68-3 

Нанүри Инчеон эмнэлэг: Инчеон хот, Бүпён дүүрэг, Бүпён хороо 124-5

(Инчеон олон улсын нисэх онгоцны буудлаас 20 минут алхах зайтай)

Утас: 010-4198-7379