Сайн байцгаана уу?
Өргүй бол баян
Өвчингүй бол жаргал  гэдэг шүү дээ.
Эр
үүл мэнд гэдэг хамгаас чухал ч хүмүүс өөрийн биеэ анхааралгүй зөнд нь хаях тохиодол их байдаг. Шим тэжээллэг хоол идэж тогтмол биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх нь таны эрүүл мэндийн нэг баталгаа болдог. Сайн хооллож сайн унтаж амраагүйгээс биеийн эсэргүүцэл муудан дархлаа суларснаас янз бүрийн өвчний үнэх шалтгаан нь болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.
KIMAworld –оос с
үрьеэ өвчний талаар мэдээлэл өгч байна
.결핵.jpg

Сүрьеэ өвчин үүсэх шалтгаан
С
үрьеэ нь агаар дуслын замаар халдварладаг ба сүрьеэгээр өвчилсөн өвчтөний ханиалгах, найтаах, дуулах мөн ярих үед сүрьеэний нян шүлстэй агаарт тардаг. Сүрьеэгийн нян хүчил төрөгчтэй орчинд амьдрах чадвартай байдаг. Тиймээс хүчил төрөгчөөр элбэг уушгинд сүрьеэгийн нян үржихэд таатай орчин нь болж өгдөг тул уушигны сүрьеэ өвчин их байдаг. Сүрьеэгийн нян биеийн өөр хэсэгт халдварлах боломжтой ба уушигны сүрьеэгээс гадна уушигны гялтангийн үрэвсэл(tuberculous pleurisy), менингет(tuberculous meningitis), хоол боловсрулах тогтолцооны сүрьеэ(Gastrointestinal tuberculous), шээсний эрхтний сүрьеэ(Urinary tuberculous) болон үе мөчний сүрьеэ(Joint tuberculous) зэрэг байдаг.

С
үрьеэ өвчин дээр үед ядуу байдал болон тэжээлийн дутагдлаас болж үүсдэг байсан бол одоо үед стрэсснээс болж бие тамиргүй болох, турах гэж хоолны дэглэм хэтэрхий барьснаас тэжээлийн дутагдалд орох зэргээс үүсэж байна. Мөн битүү орчны агаарын бохирдол, өвчний нян тээгчтэй харилцах зэрэг нь уг өвчин тусахад нөлөөлдөг байна.

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх
1.    Ажлын
өрөө болон гэрийнхээ агаарыг байнга агаарын солилцоонд оруулж цэвэр байлгах
2.    BCG вакцинд хамрагдах (15нас х
үртэлх хүүхдүүдэд)
3.    Витанмн Д уух (ж
үржийн шүүс болон сүүтэй хамт уувал илүү үрд дүнтэй)

Солонгосын эмнэлэг, эмчилгээний талаарх
нэгдсэн мэдээлэл, KIMAworld
(
үнэ төлбөргүй эрүүл мэндийн зөвлөгөө, мэргэжлийн орчуулга,
эмнэлгийн сургалт, эмнэлгийн танилцуулга)
Солонгос : (031)978-8808  070-8829-8379(монгол хэл)
Гадаадаас : +82-31-978-8808   +82-70-8829-8379(монгол хэл)
e-mail : ceoofpaik@naver.com     kimaworld4u@yahoo.co.kr
www.kimaworld.net    www.kimaworld.net/mn   www.mglradio.com