Хүний арьсны нэг том онцлог бол нүдний эргэн тойронд тосны булчирхай байдаггүй бөгөөд үүнээс улбаалан нүдний үрчлээ, уутанцар амархан үүсч эхэлдэг. Тиймээс нүдний арчилгааг тусдан тусгайчлан хийгддэг. Нүдний арьсанд тохирсон тосоор өглөө, орой бүр тослон тэжээлээр баялаг байлгаснаар нүдний үрчлээнээс урьдчилан сэргийлж болно.