Гарын алга хөлрөх нь өвчин


 Хөлрөлт нь хүний биеийг хэт халахаас сэргийлж байдаг. Мөн хөлрөлт нь мэдрэлийн системийн хариу үйлдэл учир бүх хүнд сэтгэл хөдөлснөөс хөлс гарах нь нийтлэг байдаг. Гэвч халуун, хүйтэн гэж ялгалгүйгээр хэт хөлрөх нь олон хүнийг бие махбодийн болон сэтгэл санааны хувьд хvнд байдалд оруулж байдаг. Хэт хөлрөлтийг анагаах ухаанд гипергидроз(Hyperhidrosis) гэнэ. Хөлрөх нь бүх биеийн буюу хэсэгчилсэн гэсэн хоёр янз байх ба хэсэгчилсэн хөлрөлт нь гарын алга, хөлийн ул, суга, цавь зэрэг биеийн аль нэг хэсэг мөн дух хамрын үзүүр хэсэгт илэрдэг.

                                              다한증.jpg


Эмчилгээ

Хэт хөлрөх өвчнийг юуны өмнө эмчид үзүүлэн ямэр нэг өвчин эмгэг байгаа эсэхийг магадлан тогтоох шаардлагатай. Уг өвчнийг мэс заслийн бус ба мэс заслын аргаар эмчилнэ. Мэс заслын бус аргаар эмчлэхэд хэсэгчилсэн тосон түрхлэг түрхэх болон  цахилгааны тусламжтай хйигдэх ионы түрхлэг, сэтгэцийн эмчилгээ зэрэг аргыг дурьдаж болно. Мөн ботокс эмийг тарих, арьсан доороос өөх соруулах зэрэг аргууд байна.

Хөлрөх өвчний эмчилгээнд мэдгэлийг тасдах цээжний хөндийн дурангийн мэс засал нь илүү найдвартай батлагдсан арга бөгөөд өргөн хэрэглэгддэг эмчилгээний нэг юм. Голдуу нүүр, гар, хөлийн тавхай, суга зэрэг хэсэгчилсэн хөлрөх өвчний эмчилгээнд хэрэглэгднэ. Хөлрөлтийг зогсоох магадлал маш өндөр бөгөөд үр дүнгээ хадгалах хугацаа нь ч гэсэн судалгаагаар батлагдсан, өөр эмчилгээгээр үр дүн өгөхгүй байгаа хүмүүст маш үр дүнтэйгээр хэрэглэгдэж байгаа юм.


Хэрхэн сэргийлэх вэ?

Өөрийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй ба ямар нэгэн сэтгэцийн өвчин эмгэг байгаа тохиолдолд эмчилгээнийхээ зэрэгцээгээр сэтгэцийн эмгэг судлалын төвд хандах хэрэгтэй.

Танд эрүүл энхийг хүсье!

 

Солонгосын эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээний

талаарх нэгдсэн мэдээлэл, KIMAworld

(үнэ төлбөргүй эрүүл мэндийн зөвлөгөө, мэргэжлийн орчуулга,

эмнэлгийн сургалт, эмнэлгийн танилцуулга)

Солонгос : (031)978-8808  070-8829-8379(монгол хэл)

Гадаадаас : +82-31-978-8808   +82-70-8829-8379(монгол хэл)

e-mail : ceoofpaik@naver.com www.kimaworld.net    www.kimaworld.net/mn    www.mglradio.com