Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас гаргасан судалгаагаар эмэгтэйчүүд өмнө нь төрөлтийн хүндрэл, жирэмсний хүндрэлээр амь насаа алдах нь илүүтэй байсан бол одоо хорт хавдараар нас барах нь ихэсчээ. Тухайлбал, өнгөрсөн онд 2 сая эмэгтэй хөхний болон умайн хүзүүний хорт хавдараар өвчилж, нийт 625,000 эмэгтэй нас барсан гэсэн харамсалтай мэдээ байна.

Вашингтон, Сиетл хотын их сургуулиуд хорт хавдараар өвчлөгч эмэгтэйчүүдийн нас жил ирэх тусам залуужиж байгаа гэсэн дүгнэлтэнд ч хүрч. Эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөл хөгжил буурай орны 50-иас доош насны бүсгүйчүүдэд илүүтэй тохиолдсон бол өндөр хөгжилтэй орны эмэгтэйчүүд урьдчилсан үзлэгт илүү их хамрагдаж, сайн чанарын эм, вакцинаар хангагддаг, тамхи бага хэрэглэдэг учир өвчлөлийн хувь харьцангуй бага байгаа аж.


Гэвч дэлхий дахинаа эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, урт наслуулах тал дээр анхааран ажилладаг байгууллагууд бага ч гэсэн үр дүнд хүрч ажиллаж байгаа талаар Австралийн Queensland-ын их сургуулийн судалгааны албанаас мэдэгдсэн байна. 1980-2010 оны хооронд 187 орны эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгааны дүнгээс үзвэл хөгжингүй орны эмэгтэйчүүд хорт хавдараа эмчлүүлэх боломж илүүтэй нэмэгдэж, Их Британид 1980 он гэхэд хорт хавдартай 32 эмэгтэйн 1 нь нас барж байсан бол 2010 он гэхэд энэ тоо 47/1 болж буурчээ. Түүнчлэн Руанда хотын эмэгтэйчүүдийн хорт хавдараар өвчлөх эрсдэл энэ хугацаанд хоёр дахин буурсан байна.


Харин хавдарын хувьд дэлхийн хэмжээнд умайн хүзүүний хавдараас илүүтэй хөхний хавдар зонхилдог бөгөөд энэ төрлийн хавдараас шалтгаалан үхэлд хүрэх аюул ч их байгаа аж. Гэвч эдгээр хорт хавдараас урьдчилан сэргийлэх бүрэн боломж бидэнд байдаг. Аюулгүй секс болон урьдчилан сэргийлэлтийн тусламжтайгаар жил бүр хагас сая эмэгтэй эдгээр өвчний эрсдэлээс зайлсхийх боломжтой гэнэ.


Манай улсын хувьд хорт хавдрын өвчлөл сүүлийн 10 жилд хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж, жилдээ дунджаар 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа юм байна.


Манай оронд зонхилон тохиолддог хорт хавдрын дотроос умайн хүзүүний хорт хавдар 11.7 хувийг, эмэгтэйчүүдийн байрлалын эрхтний дотор тэргүүн байрыг эзэлж байгаа аж. Хамгийн харамсалтай нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгчдийн 70 орчим хувь нь III, IV шат буюу хожуу үедээ оношлогдон эмчилгээнд хамрагддаг байна. Манай оронд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээний арга нэвтэрсэн хэдий ч хавдрын өвчлөлийг багасгахад дорвитой ахиц гараагүй л байна. Тиймээс хавдараас урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулах, тусламж үзүүлэх зорилготой байгууллагууд хорт хавдарын тоог бууруулахын тулд  урьдчилан сэргийлэлтэнд гол анхаарлаа хандуулахыг уриалж байгаа юм. Бүсгүй та ч бас өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэлт, үзлэг оношлогоонд тогтмол хамрагдаж байхыг Сэван эмнэлэг уриалж байна.


Солонгос улс дахь Монголчуудын Сэван эмнэлэг

Web site : www.sewanghospital.mn

Email : medical_82@yahoo.com

Tell : 02-2299-3589