"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Бичлэгийн тоо 16,130
Архи эрүүл мэндэд хэрэгтэй юү эсвэл эрүүл мэндийг бусниулагч уу гэсэн асуултанд эмч нар санал нэгтэйгээр хариулж чадахгүй л байна. Саяхан нэгэн урт хугацаанд явуулсан судалгаа архины сайн талыг нь харуулсан ажээ. Өдөртөө 1-2 удаа бага зэрэг пиво, дарс эсвэл архи уудаг хүн урт насалдаг болохыг эрдэмтэд судалгаагаараа тогтоосон байна.
Архины сайн талын тухай судалгаанууд хэт нэг талыг барьсан гэж зарим судлаачид үздэг. Нас тогтсон хүмүүсийг 20 жил ажиглан наслалтыг нь архи уух хэмжээтэй нь холбон судалсан судалгаа хийгджээ. Үүгээр бол тааруулан уусан архи нь үхлийн эрсдлийг бууруулдаг ба гэхдээ энэ нь дангаараа бус харин амьдралын хэвшлийн нэг дагалдах үзэгдэл байж мэдэхээр гарчээ.
АНУ-ын Техасын болон Калифорнийн Их сургуулиудын судлаачид 1142 эрэгтэй, 682 эмэгтэйг хорин жил ажиглажээ. Ажиглалтанд хамрагдсан хүмүүс судалгаа эхлэхэд 55-65 настай, ямар нэг хэмжээгээр архи ууж байсан хүмүүс байв. Судлаачид тухайн хүний өдөр тутмын архины хэрэглээ, амьдралынх нь нийгмийн болон мөнгө санхүүгийн байдлыг, эрүүл мэндийнх нь төлөвийг түүнчлэн өнгөрсөн үед архины асуудалтай байсан эсэхийг нь судалж үзжээ.
Судалгааг удирдсан Чарлес Холахан, Аллисон Мооре нар архи уудаггүй боловч бие муутай хүмүүсээс болоод архи нас уртасгадаг мэт үр дүн гараад буй эсэхийг тогтоохоор ажилласан байна. Өмнө нь уудаг байсан, эрүүл мэнд нь муудсан хүмүүс болон эрүүл мэндийн байдлаас болоод архинаас гарсан хүмүүс үүнд орж байгаа юм гэж Чарлес Холахан тайлбарлажээ. Зүрх судасны өвчин эсвэл чихрийн шижин зэрэг тодорхой өвчлөлийг архи уулттай холбож үзэх боломжгүй гэж Аллисон Мооре үзсэн байна.
Өмнө гарсан судалгаанууд архичид болон архи уудаггүй хүмүүсийг л хооронд нь харьцуулаад байснаас биш тухайн хүний эрсдлийн үзүүлэлтүүдийг авч үзээгүй байдаг. Архины хэрэглээнээс өөр олон хүчин зүйл үхлийн шалтгаан болдог нь эл судалгаанаас харагдсан байна.
Тухайлбал архи ер амсдаггүй хүмүүс архийг хэр тааруулан уудаг хүмүүсийг бодвол голдуу жингийн илүүдэл, тамхи татах, эсвэл өмнө нь архинд орж явсан гэх мэтийн асуудлуудтай байв. Тэд бас спортоор бага хичээллэдэг, найз нөхөд багатай, төрөл төрөгсөдтэйгээ бага холбоотой мөн түүнчлэн нийгмийн илүү муу орчинд амьдарч байлаа.
Энэ бүхэн нь архи уудаггүй хүмүүсийг илүү их үхлийн эрсдэлтэй болгож байна гэж Аллисон Мооре ярьжээ. Харин архи уудаг хүмүүс стрессээ тайлж чаддаг, хүмүүстэй өргөн харилцаатай байдаг нь эерэг нөлөөлдөг бололтой гэж судлаачид үзсэн байна.
Эрдэмтэд судалгаандаа нас, хүйсийг нэмэлт хяналтын үзүүлэлт болгон оруулаад үзтэл архи амсдаггүйчүүдийн үхлийн хувь нь архийг хэр тааруулж уудаг хүмүүсийнхээс илүү их болох нь тогтоогджээ. Харин урьд өмнө нь архинд орж байсан, эрүүл мэндийн байдал түүнчлэн туршилтанд оролцогчдын амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзээд ирэхээр архи тааруулан уугчдын давуу байдал багасч байжээ.
Гэсэн хэдий ч архи амсдаггүй болон хэтрүүлэн хэрэглэгчдийн үхэх эрсдэл нь хэр тааруулан уугчдынхаас 49% болон 42 %-иар харгалзан их байв. Хорин жилийн ажиглалтын дараа хэр тааруулан архи уугчдын 59% нь, архи их уугчдын 40% нь амьдарч байсан бол архи амсдаггүй хүмүүсийн дөнгөж 31 % нь үлджээ. Энэ судалгаа „Alcoholism: Clinical & Experimental Research“ сэтгүүлийн 11-р сарын дугаарт гарах юм байна.
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkk