*Намарын өглөө*
Намрын тунгалаг өглөө
Намайг чимээгүи угтлаа
Нүүдлийн сэрүүн салхи
Нутгийн зүгээс үлээлээ...
Эвий минь гэж бодогдуулсаар
Ээжийн минь үнэр үнэртлээ
Ачтай юмдаа гэж санасаар
Аабын минь дүр тодорлоо...
Өнгөтэй яваарай гэж 
Өөдөөс наран төөнөнө
Өмөг түшиг болноо гэж
Өргөн тал налайна...