МИНИЙ Л ГЭНЭХЭН АМРАГ
    Гэнэн сэтгэлийн  хөнгөн  гунигаар  хайрын 
                              симфони  тоглож
    Гэрэвшин  үнсэхдээ  уруулынхаа  хээг  хацар  
                                   дээр  үлдээж
    Сэтгэлээс  урсах  хайрын  мөртүүдийг  
                            харцнаас минь уншиж
    Сэмэрсэн сэтгэлийг  хайраар аргадах  миний  л 
                                   гэнэхэн  амраг
    
    Үнсэлт  бүрээр  хөндүүхэн зүрхэнд  дурлалын
                                      үр  цацаж
    Үл  мартагдах  хайрын дууль зүүдэн  хөөрлөөр 
                                          бичиж
    Зүс цагаан  гунигын бороо  зүрхэн  тольтод 
                                       шаагихад
    Зүггүйхэн дусал  бүрийг  нь итгэлээр тосох  
                          миний  гэнэхэн  амраг
    
    Өнгөөн гандтал  өврийг  минь  хайраар  
                                     бүлээцүүлж
    Өөрийгөөн  илээн  үнэрт  минь  дурлан  хайрын 
                            түүхийг бичилцэх  гэж
    Цэгээн  хайрын  хорвоод  бурхадын  зараалаар 
                                             ирсэн
    Чи  миний  чин  зүрхний  амрагаа.
    
    Г.НОМИН


    .
    profile
    Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
    Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.