Анхаараарай анхаараарай!!!


Улаанбаатараас ярьж байна

Гал гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 14-ний
хөхөгчин тахиа өдөр, Бархасвад гариг

2008 оны 12 сарын 11, Пүрэв гариг

Нар ургах : 08:42:00 Нар шингэх : 17:07:00

Эл өдөр:

Үс авахуулваас : Эд, мал арвижна

Өлзийтэй буяны үйлийг үйлдэх, номын үйлийг эхлэх, гүйцээх, сүм дуганыг нээх, амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл бүхэнд сайн.

Бурханд залбирах номонд суралцаж эхлэх, мал морь номхруулах, байшингийн суурь тавих үйлд сайн.

Энэ өдөр өвчгнийг таслах, үсэг зурхайд суралцах, бэр буяны үйл хийгээд дайсныг номохтгоход сайн. Түүнд төрсөн хүмүүн найман хоног найман сар, найман жилд эс үхвэл үнэн өгүүлэгч, дээд мэдэлтэй, мэргэн ариун явдалдт, амьтанд туслагч нэгэн болно. Наян найм хүрч наслан гэж номолсон. Хулгайд алдвал хулгайч нь шар цайвар царайтай, хулгай дээрэмд баясагч, муу хувцас өмссөн тэр хүмүүн зүүн зүгт аваачаад ярагчинд өгсөн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд зүүн чих хангинавал буян болон.

Их хэргийг бүтээхээр явах, худалдаа наймаанд явах үйлд муу.
Амьдрал гэдэг машины уралдаан
 Алдаж гишгэвэл замаасаа гарна
Анхааралгүй байвал амиа ч алдана
 Аа гэхдээ аз гэж бас байдаг юм
Амжилтанд хүрвэл Land ч унана
Азгүйдээ тулбал Excel-гүй ч хоцорно
Тэвчээртэй байвал тэргүүлэгч Шумахер
 Тэгэхээр амьдрал гэдэг машины уралдаан

залууст зориулав
Бүсгүй хүнийг гомдоовол
Бөрт цагаан сарны сүү ээдэж
Бүжин хярсан талыг харанхуй нөмөрнө
 Голын чулуу элэхээ больж
 Гол уруу орсон үг чулуу болно.

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/