Бичлэгийн тоо 6,517
Тэр өглөө шинэхэн костюмаа өмсөөд ажилруугаа гарав.Ажилдаа очих анхны өдөр гэсэндээ сэтгэл догдлон байлаа.Энэ өдрийг ээждээ харуулсан бол сайханаа гэж бодлоо.Би шатаар өгсөж байхдаа намайг ямар хамт олон угтах бол гэж бодож байлаа.Эхлээд захирлын өрөөрүү очлоо.Нас тогтсон сайхан царайтай хүн байв.Намайг сайн ажиллахыг хүсээд ажиллах өрөөрүү минь дагуулан алхав.Намайг эхлээд кассанд ажилла гэсэн юм.Эндээ туршилга сууж байгаад дэвших болно гэсэн.Яг миний төсөөлж байсан шиг баахан хүүхнүүд байлаа.Ихэнх нь айл гэр болсон ахимаг насных,миний үеийн ганц
Ихэнх байгууллагатай адил гуанз манайд байхгүй өдрийн цагаар хааяа хэн нэгэн нь даадаг хааяа өөрөө өөрсдийгөө болгодог гэж миний хажуу дахь хөрш эмэгтэй надад хэлсэн.Тэрээр цагаан цайлган зантай энэ эгчийг Саруул гэдэг.Би өдрийн цайгаа Саруул эгчтэй ойролцоох гуанзруу орж уув.Саруул эгч үнэхээр хөгжилтэй хүн аж.Тэрээр хэлэхдээ би түүнд анх харахад л маш сайхан эмэгтэй болох нь мэдэгдсэн тэгээд одооноос эхлэн намайг уургалая гэж бодсон,бас манайхнаас хамгийн гайгүй залуутай нийлүүлнэ энэ тэр гээл зогсоо зайгүй наргих нь аж.Би үүнээс хойш мэдэхгүй зүйл гарвал Саруул эгчээс асуудаг болов.Саруул эгч ч гэртээ яаралтай ажил гарсан үед зарим ажилаа надаа даалгаад өгчихдөг болов.Би энэ тухайд жаахан сэтгэл дундуур байдаг болов.Гэвч өдөр ирэх тутам надад өөрийн хийх ёстой тооцооны ажилыг хүртэл өгдөг болов.
Нэгэн удаа миний хийсэн тооцоон дээр алдаа гарав.Манайхан бүгд надруу харцгаав.Би уучлаарай би дахин тооцоодхоё гэтэл Саруул эгч алив харая гэсэнээ энэ мини хийсэн тооцоо байна гээд тэр дор нь засаад даргаас уучилал хүртэл гуйв.Би Саруул эгчид баярлалаа гэж хэлтэл.
-Эгчдээ юунд нь баярлах вэ дээ? харин ч чамайг ирсэнээс хойш бидний тооцоо улам сайжирсан гэдэг юм байна.Би маш ихээр гайхаад
-Юу гэж дээ.Миний чадах юм гэж юу байх вэ дээ ажилласан туршилга ч байхгүй гэтэл.Саруул эгч миний чихэнд ингэж шивнэв.
-Чи яагаад би дандаа ажилаа чамд өгөөд байсаныг мэдэхүү гэв?би
-Mиний тэвчээрийг үзэх гэсэн байлгүй дээ гэтэл
-тийм гэхдээ үүнээс чухал юм бас нэг байнаа гэв.Би гайхан юу гэтэл энэ тухай нууц шүү гээд ингэж хэлэв.
Манай салбарт өдөрийн орлого гарлагын тооллого хийхэд байнга алдагдал илрээд байгаа юм байнал даа.Гэтэл миний хийсэн анхны тооцооноос л энэ алдаа огт илрээгүй бөгөөд миний хийсэн тооцооны арга захиралд минь маш их таалагдаж л дээ.Тэгээд Саруул эгчид хэлж зориудаар 2 хэсэгийн ажилыг хийлгүүлж үзсэн юм байжил дээ.Үнэн хэрэг дээрээ далдуур намайг сорьж шалгаж байсан юм байж.Энэ тухай сонсоод би баяртай байсан авч Саруул эгч энэ тухай мэдээгүй царайл гэсэн болохоор миний баярыг хуваалцах хүн байсангүй.
Би ажилд орсоноос хойш гэртээ өглөө гараад орой ирдэг байв.Хааяа ажил дээрээ сууж илүү цагаар ажилладаг байв.Үнэндээ надад мэдэхгүй зүйл маш их гардаг байв.Би сургууль бол зөвхөн үндэсийг нь тавьж өгдөг юм байна.Ажил дээрээ гараад өөрөө энэ модоо улам ургуулах хэрэгтэй юм байна.Тэгсэн цагт нэг өдөр миний мод цэцэглэх болно гэж боддог болов.Долгор маань ажилд орсон цагаасаа л ажилын газарынхнаа сайхан царай хөөрхөн аашаараа татаж удалгүй нэг залуутай үерхэдэг болов.Манайд хэдэн залуус байдаг ч миний нүдэнд өртөхөөр залуу одоохондоо тодроoгүй байгаа.
Шинэ жил дөхөж байлаа.Нэг өглөө ажилдаа ирэнгүүтээ аяга кофе ууж амжаагүй байтал захирал өрөөндөө дуудуулав.Би яаран очтол , намайг буйдан дээр суухыг уриад надруу нэгэн хавтастай баримт түлхэв.Би асуусан нүдээр хартал.Захирал сая нэг ам нээн
-Энэ төвөөс ирсэн үүрэг.Манай банк нийт бүх салбартаа шинэчлэл хийх гэж байгаа бөгөөд салбар бүрээс нэг хүн энэ тухай судлан шинэ санаа гаргах юм .Манайхнаас туршилга сайтай хүмүүс зөндөө байгаа ч чамайг томилсон нь чамд боломж олгож байгаа хэрэг.Заавал манайх ялах ёостой шүү.Одооноос эхлэн кассанд гарахаа больж тусгай хэлтэсд чиний өрөө байгаа тийшээ шилжих оч гэж хэлэв.Би буцаж ирээд Саруул эгчид энэ тухай хэлтэл надад амжилт хүсэв.Манай кассныхан намайг учиргүй хол явах гэж байгаа юм шиг л үдэцгээв.Ийн үдсэн тухайд сүүлд мэдсэн юм.
Би хайрцагтай юмаа өргөсөөр тусгай хэлтэс байрладаг 3 давхарын нарийн коридоороор алхаж байхдаа манай банк их том юм гэдэгийг сая л мэдрэв.Энд ирээд 3 сар ажиллах зуур ийм царайлаг залуусыг яaгаад харж байгаагүй юм бол доо гэж ч бодлоо. Нас ахимаг хүүхнүүд нь 1 давхартаа ажиллаад залуус нь дээрээ ажилладаг юм байж л дээ.Шинэ өрөөнд очсоноос хойш ихэндээ манайд тусгай данстай гадаад компаний захирлуудтай харьцдаг боллоо.Илүү цагаар нь нөгөө систэм шинэчлэлийн тухай судлаж байлаа.Нэг сарын хугацаатай тул надад цаг бага байлаа.
Нэг удаа Германы хөрөнгө оруулалттай группийн захирал намайг хоолонд орохыг урив.Би энэ хүнтэй 2 дох удаагаа л дайралдаж байгаа.Гэтэл шууд хоолонд орохыг зөвшөөрөх нь хөнгөн хэрэг байлаа.Би хэд хэдэн удаа татгалзлаа. Hэг орой ажилаа тараад явах гэж байтал захирал утасдаад тэр үйлчлүүлэгчтэй явж цуг хоолонд ор гэв.Би аргагүй байдалд орж зөвшөөрөв.Гэртээ очиж хувцасаа сольж аваад түүний урьсан ресторанд очив.Энэ газар анх удаа ирж байгаа ч дан гадаад хүмүүст үйлчилдэг гэдэгийг мэддэг байлаа.Тэрээр үүдний буйдан дээр хүлээн сууж байлаа.Тэр англиар маш цэвэрхэн ярьдаг бөгөөд миний мэдэхээр нэрийг нь Жэймс гэдэг.Жэймс намайг хэзээний найзаа угтаж байгаа мэт хацар дээр минь үнсээд дотогш сугадан орууллаа.Хоёр хүн гэхэд дэндүү томдохоор ширээнд урьж суулгав.Би өөрийгөө нилээд юм үзсэн хүн гэж боддог авч үнэндээ тийм биш байлаа.Хүйтэн биш атал өвдөг минь чичрэн дээр нь хацар халуу шатан байлаа.Одоо бодоход инээд хүрмээр.Би Жэймстэй адилхан нэртэй хоол захиалж бид шампаска задлан уулаа.Тэр Монголд ирээд 2 жил гаруй болж байгаа бөгөөд өмнө нь бараг л дэлхийг тойрсон тухайгаа ч хэлэв.Намайг өөрийнхөө тухай танилцуулна уу гэлээ.Би ам нээх боломжийг хүлээж байсан тул хамгийн түрүүн яагаад намайг хоолонд урих болсоныг асуутал хоёр сарын өмнөөс л манай банкаар орж гарахдаа намайг олж харсан бөгөөд Монгол найз бүсгүйгээ болгох гэсэн юм гэлээ.Хэд хэдэн удаа хоолонд орохыг зөвшөөрөөгүй тул зориуд захирлаар дамжуулж хэлжээ.
Надад энэ хүний бүх юм нь сонин санагдав.Түүний цоо ширтэх цэнхэр нүд , үргэлж тас жимийх нарийхан уруул, цэвэрхэн зассан хумс, дээр нь шулуун шудрага зан ,хамгийн их сонин санагдсан нь яагаад би түүнд таалагдсан тухай байлаа.Би тэр орой ихэнхдээ түүний яриаг сонсож өнгөрүүлэв.Ойрд дандаа шөнийн цагаар суудаг боллоо.Нэг сарын хугацаа нүд ирэмхийн зуур өнгөрлөө.Гэтэл би гэдэг хүн нэг ч санасан санаа алга.Долгор манайд ирчихээд манай гэрийг цэвэрлэж өгөөд буцахдаа намайг хэзээ язааны ахмад ажилчин болжээ.Яагаад ийм яадараа вэ гэж гайхав.
Би дипломын ажилаасаа санаа аван баахан холион бантан хутгаад сууж байтал захирал өрөөндээ дуудав.Хийсэн зүйлээ авч ир гэсэн тул би ноорогоо аваад л давхиад очлоо.Тухайн үедээ л багш нарыг бишрүүлж байсан санаа тул би их л додигор байлаа.Гэтэл юу болсон гээч миний хавтастай ноорогийг шууд газарт шидэж орхиод намайг гар гэж дохив.
Миний уур хүрэв шар ч гозойв.Үүнийг хийж чадахгүй бол шинэ жилийн үдэшлэгт ч орохгүй гэж өөртөө ам тангараг өгөв.Дараах өдрөөс нь костюмаа шууд шүүгээний буланруу шидэж орхиод жинсэн өмд ноосн цамц өмсөөд үсээ толгой дээрээ овоолж орхиод гарч өгөв.Манайхан сонин харцаар намайг дагуулан харна.Би тэднийг тоосонгүй .Өрөөндөө ирэнгүүтээ хэлтэсийн дарга руу утасдаад одооноос үйлчлүүлэгч хүлээн авч чадахгүй гэлээ.Тэрээр надруу яагаад ингэж дураараа аашилж байна гэлээ.Би хариуд нь аль хэдийн бэлдсэн байсан "захирал мэдэж байгаа " гэдэг үгээр амыг нь таглаж орхив.Би интернэтээр хэд хэдэн гадаад банкны хаяг олж аваад ажилын системтэй нь танилцаж гарав.Гэтэл ахицтай санаа гарч ирсэнгүй.Шөнөжин ажиллаад ядарсандаа ширээгээ дэрлээд унтаж орхиж.Утасны чимээнээр сэртэл Жэймс орой ажил тарахаар ирж уулзана гэж хэлэв.Би хариу хэлж амжаагүй байтал утас тасрав.
Сэтгэл санаагаар бүрмөсөн унасан хүн шатаар буун иртэл Жэймс аль хэдийн ирсэн байлаа.Намайг шууд л дагуулан машиндаа суулгаад хотын төвийн зүг эргэлээ.Би
-Өнөөдөр ямар учираас уулзсан юм бэ гэтэл
-Ямар учираас уулзах нь гол биш ,уулзаад ямар учир ургуулах нь гол гэж хэлэв.Миний сэтгэл сэргээд ирэв.Бид түүний ажилын газар болох өндөр барилгын гадаа ирэв.Хажуугаар өнгөрөх хүмүүсийн харцыг булаасаар түүний өрөөнд ирэв.Би ягаад хүмүүс тэгэж их хараад байсаны учирыг Жэймсийн нэг хана нь тэр чигээрээ толь болсон өрөөнд орж ирэн өөрийгөө харсан хойноо мэдсэн нь инээдтэй.Миний өмнө нүүр амаа хайш яайш будсан , сэгсгэр үстэй ахлах ангийнх охид шиг хувцасласан эмэгтэй зогсож байлаа.Жэймс миний санааг ойлгосон бололтой надруу инээмсэглээд.
-Одоо хүртэл чамайг харсан өдрүүдээс өнөөдөр хамгийн хайр булаам харагдаж байна гэлээ.
-би сүүлийн үед чухал сэдэв дээр ажиллаж байгаа ...их ядарч байгаагаа хэлтэл юун тухай гэв. Би бүгдийг хэлтэл надад Швейцарийн банкны тусгай сайтийг зааж өглөө.Жэймс намайг энд дагуулж ирсэн учир нь тэрээр шинэ жилээр Монголд амьдардаг гадаад хүмүүсийн сулд модны наадамд намайг дагуулж очих тухайгаа хэлэх гэсэн юм гэлээ.Би
- Oйрд их завгүй ганцхан долоо хоногийн хугацаа үлдсэн очиж чадахгүй гэтэл
- Хэрэвээ чамайг явахгүй бол би ч явахгүй , жил бүр ганцаараа очих уйтгартай санагддаг гэв.Би хариуд нь захын нэг модел охин дагуулаад оч гэж хэлэх гэснээ энэ үг түүнд бүдүүлэг сонсогдоно гэх бодоод хэлэхгүй өнгөрөв.
Үүнээс хойш 3 хоногийн дараа бүтэн сайн өдөрийн өглөө сурсан зангаараа орондоо кофе уугаад хэвтэж байтал хаалганы хонх дугарав.Хар өглөөгүүр хэн байдаг билээ гэж бодоод хаалгаа нээтэл Долгор минь байлаа.Гаднаас даарч орж ирсэн Долгор шууд бүхлээрээ орлуу минь ороод явчихав.Бид уулзаагүй хэдхэн хонохоор л бие биедээ ярих сонин ихтэй болчихдог билээ.Ахиад л хаалганы хонх.Би очоод хаалгаа нээтэл Жэймсийн жолооч байлаа.
Би гайхан түүнийг яагаад ирсэнийг асуутал нэгэн томоос том хайрцагтай зүйл өгөөд явлаа.Долгор надаас түрүүлэн хайрцагийг нээтэл тас хар гоёлын платье,гоёмсог хар өсгийт, бас жижигхэн цүнх байлаа.Тэрээр дотороос нь Жэймсийн бичсэн цэвэрхэн гаргацтай зурвас гарч ирэв.Түүнд " чамайг энэ даашинзыг өмсөөд тэр оройн хамгийн сайхан байгаасай гэж хүсэгч Жэймсээс чинь гэсэн байлаа.Долгор надаас орчуулж өгөхийг шаардаж байтал утас дугарав.Утасаа автал Жэймс байлаа.Миний "no i can not,i'm so sorry" гэх дуунаар долгор маань шууд утасыг минь булааж аваад "yes ok ,my friend ok гэж хариулаад утас таслаж орхив.
Ингээд Долгорын ятгаснаар маргааш орой Кристмасын баярт очихоор боллоо.Үнэндээ тэр үед захирлын өгсөн ажилыг бүүр хийж чадахгүй бууж өгөхөөд ажилаасаа хөөгдсөн ч өнгөрсөн гэж шийдцэн байлаа.Орой нь хоолоо идэж Жэймсийн явуулсан даашинз нүдэнд туслаа.Би гэнэт саналаа ...Цүнхээ уудлан өнөөх Жэймс өгсөн банкны тусгай сайтны хаягаа гаргаж аваад компютерээ асаан суулаа.Хэдийгээр миний хүссэн зүйл байгаагүйгээр барахгүй тэнд буй хэрэглэж ирсэн системнүүд нь манай оронд огт тохирохгүй шинжтэй байлаа.Би урам хугараад сууж байтал Долгор утасдан маргааш заавал яваарай гэлээ.Би шөнө болтол суусанч ахицтай санаа гарсангүй .Өглөө арай гэж сэрүүлгийн дуугаар сэрсэн хүн ажилруугаа гарлаа.Өнөөдөр мэрри кристмасын баяр ч манайх хагас ажиллах ёстой.
Өрөөндөө орж ирэнгүүт л захиралаас утас ирж маргааш материалаа бэлэн болгож өг гэж тушаалдав.
Би сул дуугар за гэж хэлээд утасаа тавилаа.
Би ахиал өнөө сайтаа онгичиж гарлаа.Гэтэл Жэймсээс цахилгаан шуудан ирлээ.Нээгээд үзтэл ахиад нэгэн номны нэр байлаа.Би гайхан тэр номыг бас л интернэтээс хайж олоод уншиж эхлэтэл.Тэр номонд банкны систэмийн алдааг ашиглаж луйвар хийж байгаа хүмүүсийн тухай гардаг юм байна гэдэгийг мэдэв.Тэр номыг хурдхан гүйлгэж уншиж байх хооронд миний толгойд Швейцарын банкны ажиллагаа монгол банкны систем хоёр холилдон эргэлдэж байлаа.Би компьютэр дээрээ яг сүүлийн товшилтоо хийж дуусгаад бахархалтай аргагүй инээмсэглэтэл утасны хонх жингэнэв.
Утасаа автал Жэймс байлаа.Би түүнийг баярлуулахаар шийдлээ.Бас баярласнаа хэлэх хэрэгтэй шүү дээ.
Ажил удалгүй таран гэртээ яаран ирлээ.Усанд ороод үсээ нямбайлан дээш шуугаад нүүрээ гоёлоо.Өнөөх гоёмсог даашинзаа гарган өмсөөд толинд хараад өөрөө ч өөрийгөө таньсангүй.Үнэхээр тансаг зүйл хүнийг сайхан харагдуулдаг ажээ.Би өөрийгөө дажгүй хүүхэн гэдгээ мэддэг ч энэ орой яг одоо улам сэтгэлд нийцэж байлаа.
Гэрээсээ гарангуутаа Жэймсийн явуулсан машинд суугаад манайдаа л хамгийн томд ордог зочид буудалруу явлаа.Намайг ороход зочид аль хэдийн байраа эзлэн суужээ.Жэймс хэсэг хүмүүс суусан ширээний зүг намайг дагуулан явлаа.Би Жэймсийн танилцуулсан хүмүүстэй толгой дохин мэндлэх зуур хэд хэдэн Монгол хүмүүс байгааг мэдээд сэтгэл уужирав.Үдэшлэг эхлэн Хүмүүс бүжиглэж эхлэв.Бид хоёр дотноор ярилцан Жэймс бүр миний гарыг атган сууж байтал бүжигийн ая түр завсарлан зарлагч хүүхэн
-Mанай орноос oлон оюутнууд гадаадад амжилттай сурч байгаа бөгөөд саяхан болсон олон улсын оны шилдэг банкер шалгаруулах ажиллагаанд Монгол улсын минь нэгэн цоглог залуу шалгарсан байна.Нөхөр Хадбаатарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах болсондоо баяртай байнаа.Уг шагналыг Герман улсаас манай улсад суугаа албан ёсны элчин сайд гардуулах болно гэв.
Би чихэндээ итгэсэнгүй.Гэтэл нэгхэн хоромын дараа нүдэндээ итгэхээс өөр арга байсангүй.Тиймээ тэр минь байлаа.Миний анхны хайрийн эзэн Хадаа минь байлаа.Би Жэймсийн атганаас гараа сэмээрхэн татан авлаа.Хадаа минь танигдахын аргагүй болжээ.Олон хүмүүсийн харц түүн дээр минь тусахыг би мэдэрч байлаа.
-Хадаа өдий хүртэл зааж сургасан Монгол их сургуулийн багш мөн Германы их дээд сугуулийн багш нартаа баярлалаа.Хамгийн сүүлд нь ээждээ хайртай гэж хэлэх нь урьдийн хөөрхөн ааш нь одоо ч хувираагүйг илтгэнэ.
Шагнал гардуулах ажилгаа дууссан ч миний харц Хадаагийн сууж буй ширээрүү байн байн тусна.Тэгтэл вальс бүжигийн ая эгшиглэв.Жэймс намайг бүжигэнд урив.Бид хоёрыг бүжиглэх хооронд хөтлөгч хүүхэн энэхүү аяыг Английн элчингийн газараас та нартаа зориулж байгаа бөгөөд Англи ёсоор партнёроо солилцож бүжиглэх болно гэлээ.Хүмүүс бүүр олноороо босон уг бүжигийг хийж эхлэв.Би ч олны аяыг даган Англи Америк,Герман ер аль аль нь ялгагдахгүй хүмүүстэй ээлжилэн бүжиглэж байтал яг миний өмнө Хадаа ээлжинд ирэв.Тэрээр миний нуруугаар тэвэрсэн чигээрээ намайг гайхан харсанаа зогтусав.Бид хоёр хэсэг зуур бие биенээ ширтэн зогсож байтал нэгэн хосууд биднийг түлхэснээр бид гэнэт санаа авч бүжиглэж эхлэв.Бид хоёр солигдохгүйг хичээн хүмүүсээс холуур эргэсээр байв.Шинэ ая эхлэтэл бидний оюутан байхдаа нэгэн шинэ жилээр бүжиглэж байсан тэр л ая байлаа.Миний нүднээс хариугүй нулмис цийлэгнэв.Хадаа үе үе атгасан гараа чангална.Хөтлөгч охин Эрхэм зочидоо одоо бүжиглэж байгаа хосууд партнёроо солихгүйгээр энэ аян дээр хичээнгүйлэн бүжиглэнэ үү? Германы элчин сайдын газараас өнөө оройны шилдэг хосыг шалгаруулна гэлээ.Оюутны жижигхэн байранд бүжиглэж байсаныг бодвол энд бүх зүйл тансаг байсан ч миний сэтгэл яг хэвээрээ болхыг би мэдэрч байлаа.Бид хоёр тэр оройн шилдэг сайхан хосоор шалгарав.
Бид хоёр үдэшлэг төгсөнгүүт бие биенээ эрж олоод тэндээс таксинд суунгуутаа Хадаа намайг тэврэн миний уруул дээр үнслээ.Бид хоёр манай гадаа ирээд шатаар өгсөн гэрт ортол үнсэлцсэн билээ .Цааш юу болсоныг уншигч та нар надаар хэлүүлэлтгүй мэднэ.
Үүнээс хэдэн хоногийн дараа миний бичсэн банкний сестэмийг шинэчилэх хөтөлбөр шилдэгээр шалгарч тэр оройдоо нэгэн жижигхэн кафед Хадаа мини намайг эхнэрээ болгохыг гуйсан билээ.Нөгөө Герман залуу Жэймсэд би баярлaсан талархаснаа хэлээд тэр орой анхны хайртай хүнтэйгээ уулзаснаа ч нуулгүй хэлэв.Тэр учир мэддэг хүн тул намайг ойлгон миний духан дээр үнсэх зөвшөөрөл гуйсан юм.Би ч дуртай зөвшөөрөв.Түүнээс хойш удалгүй Долгор маань хурим хийж араас нь Хадаа бид хоёрын хурим болсон.Би хуримандаа багын найз Мөнхөө болон оюутны байранд хамтдаа амьдарч байсан Үдээ ,Чимгээ нарыгаа ч урихаа мартсангүй.Аан та нарын танихгүи нэгэн зочин бол миний аав байсан.Хадаагийн саналаар би аавыга урьсан юм.
Хожим сонсохнээ Хадаа минь ч надад хайртай байсан бөгөөд хол явж байсан тул намайг бодоод хайраа илчилээгүй одсон тухайгаа хэлсэн .Одоо бол манайх өмнөхөөсөө том байранд даруухан амьдарч байгаа.Зочидын өрөөнд хүү минь аавтайгаа унтаж байгаа.Харин би унтлагын өрөөндөө жирэмсэний амралтаа авчаад ийм их завтай та нартаа энэ өгүүллэгийг бичэж сууна.Би мөд ээжийнхээ зурагтай дэлгэцтэй компьютерээ хаагаад энэ дэлхий дээр хамгийн их хайртай хоёрхон эр хүн байгаа газарлуу явна.
Залуу хүн үнэн сэтгэлээсээ хичээн зориг тэвчээртэй тэмцэн амьдрах сайхаан...
(төгсөв.2007-11-07...зохион бичсэн Б. Эрдэнэ )
байсан нь манай сургуулийг төгссөн зүс мэдэх байлаа.Би анхнаасаа л тэдэнтэй маш дотно байх хүсэлтэй байв.Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуултал найз залуутай юу? залуутай бол ямар хүн байдаг вэ гэж асууцгаав.Би найз залуугүй гэвэл мангар санагдаад байгаа гадаадад бий л гэлээ.Ихэнх байгууллагатай адил гуанз манайд байхгүй өдрийн цагаар хааяа хэн нэгэн нь даадаг хааяа өөрөө өөрсдийгөө болгодог гэж миний хажуу дахь хөрш эмэгтэй надад хэлсэн.Тэрээр цагаан цайлган зантай энэ эгчийг Саруул гэдэг.Би өдрийн цайгаа Саруул эгчтэй ойролцоох гуанзруу орж уув.Саруул эгч үнэхээр хөгжилтэй хүн аж.Тэрээр хэлэхдээ би түүнд анх харахад л маш сайхан эмэгтэй болох нь мэдэгдсэн тэгээд одооноос эхлэн намайг уургалая гэж бодсон,бас манайхнаас хамгийн гайгүй залуутай нийлүүлнэ энэ тэр гээл зогсоо зайгүй наргих нь аж.Би үүнээс хойш мэдэхгүй зүйл гарвал Саруул эгчээс асуудаг болов.Саруул эгч ч гэртээ яаралтай ажил гарсан үед зарим ажилаа надаа даалгаад өгчихдөг болов.Би энэ тухайд жаахан сэтгэл дундуур байдаг болов.Гэвч өдөр ирэх тутам надад өөрийн хийх ёстой тооцооны ажилыг хүртэл өгдөг болов.

hi