文章數量 6,517

Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дvгээр он буюу 1924 оны энэ єдєр “Бvх Монгол Улсыг vvнээс хойш Бvгд найрамдах Бvрэн эрхтэй Ард Улс…”хэмээн улсын дотоод болон гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгасан тvvхэн vйл явдал болжээ.
Монгол Улс тусгаар тогнол, эрх чєлєєгєє харийн тvрэмгийлэгчдэд алдсан тvvхэн хvнд хэцvv цаг vед манай эх орончдын туйлын хvсэл зорилго болсон туурга тусгаар, бvрэн эрхт Монгол Улсыг сэргээн байгуулах гэсэн олон жилийн шаргуу туйлбартай, шантаршгvй тэмцлийн тvрлэгээр 1911 онд Vндэсний эрх чєлєєний хувьсгал, 1921 онд Ардын хувьсгал ялж, улмаар vр дvнг нь 1924 онд Улсынхаа Анхдугаар Vндсэн хуулиар баталгаажуулж Бvгд найрамдах улсаа тунхаглан зарласан тvvхтэй билээ.
Ийнхvv Анхдугаар Vндсэн хуулиа баталсан нь монголчууд бидний хувьд орчин vеийн эрх зvйт тєр, vндсэн хуульт ёсны дагуу Бvгд найрамдах Mонгол Улсынхаа тєрийн байгуулал, байгууламжийг шинэчлэн тогтоож, нэг хvний хvсэл зориг давамгайлсан тєрийн удирдлагын хэлбэр бvхий хэмжээт эрхт хаант засаглалаас ард тvмэн засгийн эрхийг хэрэгжvvлэхэд оролцдог Бvгд найрамдах засаглалын хэлбэрт шилжсэн тvvхэн дэвшил байлаа.
Энэ єдрийг Монгол хvн бvхэн бахархалын баяр болгон тэмдэглэдэг билээ. Єнєєдрийн хувьд ч мєн улс даяараа амарч, улс эх орон маань амгалан тайван байна.
Єнєєдєр 11.00 цагаас Тєрийн єндєрлєгvvд эзэн Чингисийн хєшєє, Их жанжин Сvхбаатарын морьт хєшєєнд хvндэтгэл vзvvлэн энэхvv баярын єдрийг албан ёсоор нээх юм.

Та бүгдэд Улс тунхагласаны баяр мэнд хүргэе. ТА бүгд ямар нэгэн байдлаар баяр тэмдэглэх гэж байгаа бол хамгийн эхний хундагаа Бидэнд тусгаар тогтнол, эх оронг минь авч өгсөн Эрэлхэг Дайчид, халуун амиа алдсан өвөө, эмээ нартаа зориулж ӨРГӨӨРЭЙ гэж хүсэж байна.gif)
.gif)