Энгэр газрын ногоо

Эрт ургажээ энэ хавар

Энэ ертөнцөөс явчихыг нь мэдээд

Эгэлхэн үзэсгэлэнгээ нэг мэдрүүлэхсэн гэсэн юм уу

Анддаа /дурсгалд нь/         

Хатан туулын ус тасарч нэг харамсуулж,

                          долгиолж нэг баярлуулсансан

Хан хорвоогоос одчихыг чинь мэдээд

Хагацахуйн уй, эгэхүйн жаргалаа эдлүүлсэн юм уу



Салхинаас би асууя

Сайхан анд минь хаана байна

Саваагүйтэж андуудаа хочилчихоод

Саяхан л инээж

Санчигныхаа үсийг илбэж байсан чинь яалаа

Уулсаас би асууя

Уяхан анд минь хаана байна

Уурлаж хоорондоо туничихаад

Учирлаж ,гомдож

Уйлахдаа  тэврэлдэж байсан нөхөрлөл чинь яалаа

 

Зун цаг гундуухан

Зулын гал салхинд бөхөх шиг

Зуурдын орчлонгоос одчихсоныг чинь мэдээд

Зулзган ногоод нь харуусалдаа гандчихсан юм уу

Залуу нарсан төгөл шатаж нэг харамсуулж,

                                 нахиалж нэг баярлуулсансан

Замбуулингаас явчихсаныг чинь хараад

Замд гарсан анд минь эргэж ирэхийг ерөөсөн юм уу

Н.Батхүү

 

Миний сайхан анд минь
үгүй болсон юм даа,
Үүдэн шүд унахад ,нөхөж нэг болох юм
Үүрд алсад одсон найзыгаан яагаад ч нөхөж
болохгүй юм ,

S.W.A.T.

Ийм сайхан шүлэг төрүүлсэн
анд найрагч Н.Батхүү танд
сайхан бүхнийг хүсье...

Ваа

 

profile

Алдар хүндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зөөлөн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг
Хэт бардам зантны өмнүүр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь...

  http://krilleer.blogspot.com/