Бичлэгийн тоо 6,515
За ингээд энэ солонгос оронд
баривчилгаа их бгаа юм шигээ ,
энэ оронд ажиллаж амьдарч бгаа та
бүхэнд сайхан бүхнийг хүсэн ерөөж ,энэ орны
тэнгэр ивээж муу юм холуур байх болтугай ,
ажлаан сайн хий , ажил битгий гол,архи бага уу,
худал битгий ярь,амжилт хүсье,амжилт хүсье

Хилэнцийг арилгах алтан хаалгаар зорчиж
Цаглашгүй буртаглагдсан хилэнц бүхнээ наминчилмуй
Хураасан гэм нүглээ алга дарам цаасанд буулгаад
Цадахыг үл мэдэх бирдийн ходоодонд хайлгамуй
Гурван үүдний хир буртаг арилсаны агаарт
Өгүүлэшгүй тоот төрөл тутмынхаа үе гишүүнээр мөргөмүй
Гэгээнтэн таны ерөөлд багтахын соёрхолыг талбимуй
Өнө их ёст цагийн хүрдэнээ залбиралыг үйлдмүй
Ариун шүтээн бүхэнд үүлэн тахил өргөж
Арилсан энэ орноо саадгүй зорчихын авралыг айлтгамуй
Аяа би хураасан буян юугаа цагаан чулуугаар билэгдэн оршиож
Амьтны тусад бурханд бүтэхийн ерөөлийг талбимуй
Тэнсэлгүй дээд номоор машид дэлгэрэхийг зоригдож
Төгс цогт цагийн хүрдэн тэргүүтэнд насад шүтмүй
Бурханы хутагыг олж амгаланд ажрахын тухайтад
Буян заяа оршиж амгаланг урих хаалгаар одмуй