Өчигдөр оройны 20 цагаас эхлэн “Петровис” компанийн салбарын шатахуун түгээх станцууд бензин, шатахууны үнээ литр тутамд 200-500 төгрөгөөр нэмлээ. 21 цагийн байдлаар тус компанийн мэргэжилтнүүдээс энэ талаар лавлахад “Бид 20 цагаас эхлэн хотын баруун захаас эхлэн өөрийн харьяаллын шатахуун түгээх станцынхаа үнээ нэмсэн. Өнөө шөнийн дотор 20 гаруй салбарынхаа бүх үнийг нэмнэ” гэлээ. Тус компани ийнхүү үнээ нэмж, А-80 1510 төгрөг, А-92 1685 төгрөг, А-95 1880, дизель түлш 1920 төгрөг болж, литр тутамд 280-500 төгрөгөөр нэмсэн байна. Тэд энэхүү үнэ нэмж байгаа шалтгаанаа “Засгийн газраас нефть импортлогч компаниудын үнийг чөлөөлсөн нь ийм алхам хийхэд хүргэсэн” хэмээн тайлбарласан юм.


Монголын мэдээ
       www.sonin.mn

Хайр амьд хvнд л хамаатай