Бичлэгийн тоо 6,515
Ийн шvлэглэх Тогтохоо маань жинхэнэ яруу найрагч, яруу уянгаар амьдрагч, яруу гуниглагч байжээ. Тvvний талаар хvмvvс их л хомсхон мэддэг. Yеийнхэн нь буюу "мєнгєн vеийнхэн" л хаяа нэг дурсахдаа сvvрс алдан санаа алддагсан. Яруу найрагч Л.Єлзийтєгс нэгэн уран зохиолын дугуйлан дээр тvvнийг дурсахдаа арван мянган хvнээс ганц нь тусдаг євчтэй байсан юм гэж билээ. Алагхан дэлхийн гунигыг мэдрэх гэж, амталсан гунигаа шvлэг болгох гэж тэрээр энэ хорвоод буугаад морджээ. Яруу найрагчид яагаад ч юм урт насладаггvй. Харин тэдний шvлгvvд хэзээ ямагт цээжинд тодхон vлддэгсэн.
