Зарим нь жаахан бүдүүлэгдүү гудамжны хэллэг шиг санагдаж магадгүйг урьдчилж анхааруулья. Өвөрмонгол эсвэл хөдөөний залуучууд бол ийм ярианаас юу ч ойлгохгүй үлдэх байх.
Аня - арьс нөмөрсөн яс ( туранхай хүнийг хэлнэ)
Дима - дэндүү ихийг мэдэмхийрэгч амьтан ( ойлгомжтой биз ээ)
алдгийм байна - их гайхсан үедээ хэрэглэнэ.
алхаар цохиод үхдэггүйм байна - бүүр их гайхсан үедээ хэрэглэнэ.
сонин юм байна, сонингоор цохиод үхчихдэгийм байна - маш их гайхсан үед хэрэглэнэ
бааварлах - томрох, дээрэнгүй хандах, сөргөлдөх
давхар бааварлах - дээрхийн хүч нэмэгдүүлсэн хэлбэр
балинчаа ав л даа - хэн нэгэн шавар хаагаад байх үед хэрэглэнэ.
бүлтрэх - худлаа ярих
бяртай байх - мөнгөлөг байх, мөнгө хангалттай байх, их мөнгөтэй байх.
жишээ:
"Хам нь өнөөдөр бяртай байгаа дээрээ найзуудаа бааварлаад даачихъя."
(Найз нь мөнгөтэй байгаа дээрээ дайлъя. )
гол гаргах, мурих - хуурч алга болох, зугатах
гуялах - мөнгөө нийлүүлж юм авах (ихэвчлэн архи)
DJ хийх - аяга таваг угаадаг ажил
лайтай - cool гэсэн утгаар хэрэглэнэ
ном унших - уух
загас барих - хүүхэн эргүүлэх
зүрх цохилох - санаа тавих, анхаарах
саяхан нэг найз маань надад нэг хүсэлт тавиад, залгуулаад ингэж хэлсэн юм.
"За энэ тал дээр миний найз нэг зүрх цохилоотох, айн."
оготны нүхэн дэхь сувдаа - шал авцалдаагүй газар байгаа хөөрхөн бүсгүйг хэлдгийм байх
цавчих - архитай хундагыг нэг амьсгаагаар тогтоох
жишээ: бас л ном уншиж байна.
А: Урдахаа цавчихаач
В: Аль хэдийн цавчихсаан хө, гэж
цэцэг ургуулах - залуучууд хэрэглэдэг юм билээ. нэг бүсгүйтэй танилцаад, хэрэв таалагдахгүй бол түүний найзуудтай нь танилцах гэсэн утгатай.
цэцэг түүх - хог дээр хаясан зүйлс цуглуулах.
хоккейчин - цэвэрлэгчийн ажил
хулхин дээр нь цэцэг ургуулах - уран үгээр итгэлийг олж, сэтгэлийг нь урвуулах.
сэгсийтэл- цоглог байдлаар
жишээ: хоёр баагий сонин гарчиглангаа пиво ууж байна.
А: чи наадхаа хурдан уншилдаа ( наад пивоо хурдан уулдаа)
В: Өө, хөгшин нь сэгсийтэл аваад хаячихяа ( дор нь уугаад дуусгачихяа)
тархийг нь барих - тархийг нь базах - үгэндээ оруулах, өөртөө урвуулах
жишээ:
"цаадахыгаа хулхин дээр нь цэцэг ургуулж байгаад тархийг нь хага баз."
гэж ярилцахыг сонссон юм байна. бүдүүлэг хэллэг л дээ.
чадраабал болох - чадрах - бал болох
шартаад үхэл царайлах
чи яасан ганган юм - хэн нэгэн зэвүүн cool санагдвал хэрэглэнэ.
яландаа явах - ажилдаа явах
