... өнөө үед
Хавсрага салхины хажуугаар
Намсрага бужигнаан дэгдээд
Найман настаас эхлээд л
Нийлэн нэгдэн жагсаж байна
Зарим нь бүр хүндрээд
Зам дээр гараад орилолдож байна


Шилэн дээлтэй эрлэгүүд

Реклам хийлгээд гаарч байна
Хөөрхий хэдэн архичдыг
Хөндийн жалга руу чирч байна
Бага ихгүй бүгдээрээ
Балгаж залгиж согтуурхаад
Бар-ны суудал пиг дүүрч
Баяр л тэмдэглэцгээж байна 

Засгийн газраа унагаад
Зад “бялуу”-дсан аваргууд
Зайлуул хордлого тусаад
Шараа болоход ойрхон байна
Сайдын сандал хүчтэйдээ 
Салгалж чичрээд л явж байна

Манай ард түмний
Мянган жилийн хүнс
Мах нэртэй эрдэнэ
Машид өндрөөр үнэлэгдэж байна
Мацаг барьсаар зарим нь
Маани бадми хум болцгоож байна 

Баасан гэдэг авгай
Баахан хөгшин цуглуулаад
Байр булаалдсан тэмцэлд
Бахиралдан оролцож байна
Төрийнхөөс том толгойг
Төвөггүйхэн гаргаж байна 

Банкаар дүүрэн өртэй
Бачтай баян дарга нар
Багачуудын тоглодог талбайг
Барилга барихаар булааж байна
Тоглоомгүй болсон багачууд нь
Томчуудын “тоглоом”-оор наадаж байна 

Дарга сайд танилгүй
Даржин нимгэн залуучууд
Дарах ногоонтой болох гэж
Дэлхийгээр нэг тэнэцгээж байна
Тэдний орын харин
Дэн овогтнууд нөхөцгөөж байна 

Буян хийж суудаг
Бурхны шавь лам нар
Буруу зөрүү гунганаад л
Бусдын мөнгийг дээрэмдэж байна
Бушуухан баяжихын сургаалийг
Буяны оронд бясалгаж байна 

Танкчид баахан нэмэгдээд
Тарвагатай нүхийг нь булаалдаж байна
Үнэт баялгаа тараачихаад
Үлдэгдэл дээр нь алалцаж байна
Грамм алтны төлөө
Газрын гаваар орцгоож байна

Ишш чааваас энэ үе
Ирээдүйн хаахна дуусах бол
Дараагийн хавар ирэхэд
Дэвшсэн л байх юмсан даа