Хэн билээ

    Хэзээ авхуулсаныг нь санахгүй юм аа

    Хар цагаан гэрэл зураг гандчихаж

    Олоон жил өнгөрчээ...................

    Хэзээ ч билээ дээ чамаас болоод үхэх гэж

    Хэлээгүй үгэнд чинь шаналж нойргүй хонож

    Танил нөхдөөс чинь амрагтайг чинь сонсоод гуниж

    Тагтан дээр үхэх үү, байх уу , үхэх үү ,байх уу..

    За тэгээд олоон дурсамж .........................

    Харамлаж өөрийн болгох гэж мөрөөдсөн хүслүүд

    Хамгийн их нандигнаж байсан үгсүүд,дурсамжууд

    ..................Цэг бас таслалууд .....................

    Нээрээ энэ хүсэл чинь барьцгүй юм байна аа

    Нэрийг чинь санадаггүй ..........Хэн билээ

    ^.~

profile
tt4379448fltt.gif picture by byjin