Анх таньтай уулзсан тэр үе
Миний  төрсөн  өдөр  байсан  юм
Би  ягаан,  бөөрөнхий,  их  махлаг  байлаа
Ээж  бид  хоёр  баяр  хөөртэйгээр  тоглон   наадаад  л
Та  хайрын   харцаар   надруу  харан
“Хөөх,  ямар  бондгор,   эгдүүтэй   амьтан бэ!”   гэж    магтаж   билээ
Өдөр   болгон   та   айлчлан   ирээд
Хүйтэн   ус,   амтат   цагаан   хоолны   зуушнууд   авчирдаг   байлаа
Ээж   бид   хоёрын   сэтгэл   маш   их   уярсан
Таны   сайхан   сэтгэл   алтнаас   ч   илүү   үнэтэй
Таны   хайр   халамж,   нөмөр   нөөлгөн   доор
Би   тайван   амьдралаар   өсч   торнисон
Өдөр   өнгөрөх   тусам   улам   махлаг   болж
Зөвхөн   идэж,   амарч,   тоглоод л…
Өнөө   өглөө   их   зугаатай   байсан
Үүлс   тэнгэрээр   хөврөхөд
Ээж   бид   хоёр   тэврэлдэн   хэвтэнэ
Болох   гэж   буй   эмгэнэлт   явдлыг   мэдэхгүй
Барс,   заан   мэт   хүчирхэг
Хүдэр   хоёр   залуу
Жаахан   биеийг   минь   хүчлэн   шахаж
Айдасын торон дотор тэрийлгэн хаяв!
Зугтаах   арга   байсангүй!
Ээ   Бурхан   минь,   ямар   шийтгэл   гэж   энэ   вэ?
Ээжээ,   Ээж минь,   намайг   авраач!
Эзэн минь,
Хурдан   ирж   намайг   авраач!
Насан   балчир,   амийг   минь   авраач   гэж
Би   айдас,   жихүүдэстэйгээр    чарлав.
Ээж   минь   гаслан   зовлондоо   цурхиран   уйлна
Гуниг   цөхрөлийн   нулимс   нүдэнд   нь   хурна
Энэхүү   дотор    ширдхийм   сэтгэлийн    уй    гашууг
Ивээлт   их   Диваажин   ч   багтааж   чадахгүй!
Эзэн    маань   цааш   эргэн
Сарвайсан    мөнгө    тоолоод   гар   нь   завгүй,
Машины   бүхээгэнд   итгэл   найдлагагүй   болсон   би эргэлдэн    өнхөрнө
Шархалсан    зүрх   бие   тарчлахаас   ч илүү   зовиуртай.
Хоёр   залуу   ёжтой нь   аргагүй:
“Шинэхэн   төрсөн    хүүхдийн
баярыг    тэмдэглэхэд
Энэхүү   гахайн   тоорой   их   амттай   байх   болно!
Түүнийг   бид   маргааш   нядалнаа.”    гэж ярилцна.
Ээ   халаг,   энэ   амьдрал    яасан   ч их   тоглоомтой    юм    бэ
Сүнс эцэж   эцэж    туйлдав
Зүрхэнд     минь   нулимс    хурж
Цус    минь    горхи   мэт   урсана
Өсч   бойжин   өдийг   хүртэл   тэжээсэнд
Таныг    надад   хайртай   гэж   бодсон
Гэвч   энэ   бүхэн  хуурамч    бөгөөд
Таны    хувьд,    ердөө   л   олз   ашиг    төдий   байжээ!
Маргааш   хүмүүсийг   баяр  цэнгэл    дээрээ
Хөгжилдөн   баясгалантайгаар    инээлгэхийн    төлөө
Биеийг   минь   тамлаж
Ясыг  минь   мөчлөн   хувааж
Махыг   минь    тасчин   хаяна
Таны   болон    бусдын    хүүхдүүдэд
Бүгдэд   нь    урт    наслахыг   хүсэн     ерөөе
Минийх   шиг   хувь   тавиланг   туулахгүйгээр
Гэр   бүлээрээ   хамтдаа    байцгааг …
Энэ   гэр   бүлийг  би   шударга   амьдраасай   гэж
Олон   төрөлдөө  хүн   төрөлхтөн   болоосой   гэж
Мөнхийн   үйлийн   үрийн   хүрдэнд
Хэзээ ч    битгий   гахай   болон   төрөөсэй   хэмээн    залбиръя!
Ай   хөөрхий,   амьдрал   минь   баяртай…
Ижийгээ би   удаанаар    тарчлан   зовно   гэдэгт   шаналж   байна
Би   ч  яахав   уйлаад   л  давчихна…
Ээжээ! Ээж… Ээж…


  
 Бясалгал  буюу  сэтгэл  санааны   ариусалд   хүрэх   олон   янзын   арга   байдаг   байна.  Энэ   тухай   ном хэвлэл  ч  сүүлийн  үед  их  гарах  болж.  Харин  хамгийн  хурдан  нөлөөлөх, төгс  гэгээрэлд  хүргэж  чадах  тийм  бясалгалыг  та  бүхэнд  санал  болгож байна. Үүнийг  Арьяавалын  бясалгал  гэж  нэрлэдэг.
Арьяавалын  бясалгалын  тухай  цөөхөн хэдэн  үгээр илэрхийлэх боломжгүй юм.
 Та энэ бясалгалаар суралцсанаар --Хорвоо ертөнц болон амьдрал түүний мөн чанаруудыг мэдсэнээр та амьдралыг өөрөөр харж өөрөөр сэтгэж амьдарч эхэлнэ. --.Өөрт тохиолдсон бэрхшээлүүдийг даван туулах их хүчийг олохоос гадна эрүүл саруул байх ,залуужих эдгэрэх эрчимийг өөрөөсөө олно. -- Сэтгэл санааны дарамтаас чөлөөлөгдөж, гэрэл гэгээт ертөнцөд амьдарч эхэлнэ. --Нигүүсэл  хайрлахыг  сурч   түүнийгээ   хүмүүст   өгсөнөөр   та   өөрөө   хүмүүсийн   хайран   дунд   хайрлагдаж   амьдрах   болно. --Та аав,  ээж ,ах  дүү ,үр  хүүхдээ  жинхэнэ  мөн чанараар нь  аварч  тэдэндээ  үнэлж  баршгүй их буян хийх боломж олдоно. --Бясалгал   хийснээр   танаас   ямарч   зардал   гарахгүй   бөгөөд  та  төгс  амгаланг  мэдэрнэ.
 АРЬЯАБАЛЫН БЯСАЛГАЛ БОЛОН ЦАГААН ХООЛ ХЭРХЭН БЭЛТГЭХ ТУХАЙ ,ЦАГААН ХООЛНЫ АМТАЛГААНЫ ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА ӨДӨРЛӨГ 2009 ОНЫ 10-Р САРЫН 18 -НЫ 12 ЦАГААС МЕТРОНЫ 5-Р ШУГАМ 543 ЧАГХАНПЁН ЁГ-ЫН 3-Р ГАРЦААР ГАРААД ЧИГЭЭРЭЭ 100 МЕТР ЯВААД ХАНА БАНК ӨНГӨРӨӨД БАРУУН ГАР ТИЙШ ЭРГЭЭД ЖААХАН ЯВААД ЧИНХАЙР ЗООГИЙН ГАЗАРТ БОЛНО. ХАРИЛЦАХ УТАС 02-2247-0807 010-3147-8872