Бичлэгийн тоо 6,517
Мянган жил дарсан дурлалын дарсанд би согтжээ Магад худлыг ялгахаан больтлоо дурлажээ Маргааш эсвэл тэртээд алинд нь ч би дурласаар Мянган жил болсон ч чамд л дурласан хэвээр Бие бодол сэтгэл минь уусан дарсандаа сохорчээ Намрын хоногууд хэдэнтээ улирсныг ч эс анзааравч намуухан гунигт хааяахан автаад чиний хойноос энэлж Тэр л дурлалын дарсандаа согтсон хэвээр Чамайг гэх сэтгэлд минь мянган жил ч багадах.. Чамд дурлаж чамайг хайрлахад хэдэн мянган жил мэт Чамдаа асгаруулсан нулимс минь далай адил Чамайг санаж тарчилсан минь мянган жилээс ч ихээ Хаврын зэвэргэн салхи энгэр нэвт жиндээж Хахирган бодол цээжинд хадан гомдол нэхэж Харуусал гуниг сэтгэлд харвах тэр агшинд Хамаг сэтгэл минь чамайг л хайрласан хэвээр Гомдож Чамдаа гутарсан сэтгэл минь зоригоон чангалах Дурлалын дарснаас дахиад л хундаглалаа Гомдлын манан хоромхон агшинд цэлмэж Дахиад л би чамд шинээр дурлажээ Мянган жил уйлж дуулж дурлахад бэлэн сэтгэлээ Чамдаа дурласан цорын ганц дурлалдаа Мянган жилийн турш автаж он цагийг мартан Чамтайгаа дурлалын хундаг тулгасаар сууна… ![]()
|
