Үүр цайж наран мандсан ч
Үдэш болж саран мишээсэн ч
Үүрдийн юм шиг чиний л тухай
Үдээрлэн хөврөх бодлыг чамд зориулъя

Өөрийгөөн ойлгон мэдэх ухааны уутыг тэнийлгэж
Өндийж үл болохын утгыг ухавч
Өөрөөс чинь өрөөлийг бодох учрын учгийг тайлсангүй
Өнгөгүй сувдны уйтгарыг угтавч намайг уучил чамайг тоожээ

Холын холд гялалзах огторгуйн оддыг ширмэн санахдаа
Хүний хүнд гүйх ойворгон ойлголтыг шижиглэн суухдаа
Хайрын ханалтанд гэнэдэх оюуны огторыг шимтэн сөргөлдөхдөө
Хамгийн хөөрхөнд гэрэлтэх онцгой оношыг шижүүрлэн сэтгэнэ чамд дуралжээ

Зөрөн өнгөрөх үнэрийн сайхныг толгойноос мансуурахыг
Зүгээргүй ширтэх нүдний харцыг сэтгэлээс хүсэхийг
Зүрхээр урсах цусны бүлээнийг уруулаас амтлахыг
Зөөлхөн гишгэх биеийн гуалигийг сэрэлээс мэдрэхийг хүснэ чамайг хайралжээ

Gyhdgzi giin shulgees