Бvсгvй минь чи толинд харахдаа инээмсэглэж байгаарай,
Бvдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай,
Ертєнцийн юм бvхэн чиний л тєлєє хєдєлж байдаг,
Ерєєлгvй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хєндлєн хэвтэнэ

Тэртээх зуунд дайчин эрс чиний тєлєє бvлээн цусаа урсгаж,
Тэмvvжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гvрнэ байгуулж,
Чиний vзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бvтээлээ мєнхєлж,
Чамайг уяраах гэж олон найрагчид шvлгээрээ уралддаг юм шvv.
 

 

profile



Эгэл жирийн төрхөнд чинь би татагдсан
Энгийн хэрнээ ухаалаг үгэнд чинь би уярсан
Эр хүний намбатай хүнлэг сэтгэлд чинь би дурласан
                                  Эгцлээд ширтэхээр тулгарчихдаг харцанд чинь би хайлсан
                                  Энэ бүхний цогц болохоор ганцхан чамайг л би хайрласан