ЦАГААН ХООЛТОН БОЛЦГООЁ!

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЦГААЯ!

Будда: Мах идэх нь ердөө л олдмол зуршил төдий юм. Бид анхнаасаа тэгэх шунал хүсэлтэй төрөөгүй юм. Мах иддэг хүмүүс өөрийн дотоод Агуу Их Энэрэл Нигүүслэлийнхээ үрийг тасалдаг. Тэд бие биенээ алж, нэг нэгийгээ иддэг... Энэ төрөлд би чамайг идэж, дараа төрөлд чи намайг иднэ... гэх маягаар энэ нь тасралтгүй үргэлжилдэг юм. Тэгээд тэд яаж /хуурмаг үзэгдлийн/ Гурван Ертөнцөөс хэзээ нэгэн цагт ангижрах юм бэ? гэж тэмдэглэн хэлжээ.

Есүс: Амьтны мах иддэг хүмүүс бол өөрсдийнхөө булш нь болдог. Та нарт үнэнээр нь хэлэх юм бол алж хөнөөж байгаа хүн, өөрөө алагдах болно. Амьд амьтныг хөнөөж, махыг нь идэж буй хүн бол хүний үхдэл хүүрийн мах идэж байгаа хэрэг юм.

Исламын Ариун судар Коранд: Үхсэн амьтны мах, цусыг идэхийг хориглосон байдаг.

Алберт Эйнштейн: Миний бодлоор бол цагаан хоолны улмаас хүний зан чанарт гардаг өөрчлөлт, ариусгах нөлөө нь хүн төрөлхтөнд ихээхэн ашигтай юм. Иймээс хүмүүс цагаан хоол идэхийг сонгох нь буян хишигтэй болоод амар амгалан хоёр талтай юм.

Леонорда-Да-Винчи: Энэ бол аймшиг. Зөвхөн амьтдын үхэл, зовлонгоор зогсохгүй, хүн мах идсэнээрээ өөрт буй оюун санааны дээд чадвар, төдийгүй бүх амьд юмс үзэгдлийг өөртэйгээ адилтгаж үзэх өрөвч нинжин сэтгэлийг ямар ч шаардлагагүйгээр даран унтрааж буй юм.

Лев Толстой: Дэлхий ертөнцийн сайн сайхан, амар амгалан байдал үндсэндээ ухамсарт сэтгэлээс хамаардаг байна. Цагаан хоолтон байх нь энх амгаланг төдийгүй сэтгэхүйн зөв хандлагыг авчрах юм.

Жорж Бернард Шоу: Амьтад миний найз нөхөд тул би найз нөхдөө иддэггүй.


Цагаан    хоолтон     болох  нь   зөв  мэргэн    алхам  юм
-Эрүүл    мэндэд   тустай
-Эдийн  засагт  хэмнэлттэй
-Байгаль    орчинд   ээлтэй.

Бид   идэж   буй   зүйлээсээ    хоёрхон    зүйлийг  хасахад  л   ЦАГААН    ХООЛТОН  болно.

Энэ   бол   энэрэл  нигүүлсэл
Энэ  бол   эрхэм  ариун  явдал
Энэ    бол   энх   амгалан   мөн
Солонгос    улсад  амьдарч  ажиллаж  сурч  буй   МОНГОЛЧУУДДАА     зориулж    цагаан  хоол  хэрхэн  бэлтгэх   талаар   зөвлөгөө  өгч   та   бүхнийг    амьтны  амь  хороогоогүй  амттай   сайхан    хоолоор    үйлчлэх  болно.
ХАЙРЫН    ЗООГ     цагаан    хоолны  газрын  хаяг:Метроны    5-р  шугам   543  Чагхан пён  ёг  3-р  гарцаар  гараад   чигээрээ    яваад    Хана    банк  өнгөрөөд    баруун  гар  тийш  40  метр   явна.
Харилцах  утас 
               010-8671-3525        
                         
               010-3040-5415        
                                         010-3147-8505