Бичлэгийн тоо 3,329

Хандивын зөв системтэй болъё

 

Сошиал медиагаар “Монголд эмчлэгдэхгүй хүнд өвчтэй. Гадаадад эмчлэх өртөг нь хэтэрхий өндөр тэдэн сая ам.доллар гэнэ. Тиймээс сайхан сэтгэлт Монгол түмэн минь, халуун сэтгэлээр өглөг хандивын гараа сунгаж, туслаач” гэсэн гуйлт, хүсэл ихэсчээ. Эдгээр зарууд нь өвчиндөө өвдөж, шаналсан хөөрхий хүүхдүүдийн зурагтайгаа нийтлэгддэг нь сэтгэл эмзэглүүлдэг.

Үнэхээр л хүнд өвчин тусч, эх орондоо эмчлэгдэх бололцоогүй болж, ёстой л нөгөө дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болсон хүмүүст үүнээс өөр гарц харагдахгүй байгаа учраас үр хүүхдийнхээ зургийг олонд дэлгэлээ гэж тэднийг буруутгах аргагүй. Манайд хүнд өвчиндөө шаналж байгаа бяцхан хүүхдүүдэд туслах албан ёсны хүчирхэг байгууллага алга.

Гэтэл Англи улсад зөвхөн өвчтэй хүүхдүүдэд хандив цуглуулах зорилгоор бүтээгдсэн “Shaun the Sheep” хүүхэлдэйн киноны бяцхан хурганы хөшөөнүүдийг бэлгэ тэмдэг болгосон байгууллага байдаг. Тэр хөшөө нь хот бүрт байдаг. Тэр хэмжээгээр хандив цугларч байдаг учир зөвхөн Англи улс төдийгүй дэлхийн бусад улс орны өвчтэй хүүхдүүдэд хандив өгдөг гайхамшигтай жишиг байх жишээтэй.

Тиймээс хандивын системийг манайх нэг тал руу нь цэгцлэх шаардлагатай болжээ гэдгийг энэхүү нийтлэлээр хөндөхийг зорилоо. Нэг үеэ бодвол манай иргэд ядарсан, өвдсөн нэгэндээ тусалдаг, дэмждэг болчихсон. Тухайлбал, саяхан галаас дүүгээ авраад биеийнх нь 80 гаруй хувь нь түлэгдсэн А.Цэрэнтогтох хүүг хандив мөнгө цуглуулаад хөл дээр нь босгочихлоо. “Цэрэнтогтох хvvд амьдрал бэлэглэе” аяныг өрнүүлээд эмчилгээнд шаардлагатай байсан 268 сая төгрөгийг бүрдүүлээд БНСУ-д эмчлүүлчихсэн. Хүүгийн биеийн байдал харьцангуй гайгүй болоод, одоо Монголдоо ирчихсэн байгаа. Халуун сэтгэлтэй хүмүүс одоо ч хүүд болон түүний гэр бүлд туслах аян өрнүүлсээр байна. Сонгинохайрхан дүүргээс хашааны газар өгч, Ерөнхийлөгчийн тамгын газраас гэр болон хашааны мөнгөн тусламж өгсөн.

Одоо хүүгийн аав, ээж, дүүргээс өгсөн газар дээр хашаагаа бариад, шинэ гэртэй болоод амьдарч байх жишээний. А.Цэрэнтогтох хүү Оргил рашаан сувилал зэрэг газар үнэ төлбөргүйгээр физик эмчилгээ хийсээр байна.

Монголчууд бид ядарсан, өвдсөн нэгэндээ тусалж чаддаг юм гэдгийг батлах ганцхан жишээ энэ. Тиймээс өвчтэй хүүхдэд туслах хандивын системийг маш зөв болгочихвол олон, олон хүүхдүүд  А.Цэрэнтогтох хүү шиг хүмүүс өвчнөөсөө салж, амьдрах урам зоригоор жигүүрлэгдэх болно. Нэг хүүхэд ингэж гэнэ ээ гэхээр л юуных нь мэдэхгүй төрийн бус байгууллагууд хэтэрсэн, хэтрээгүй нь хамаагүй хандив цуглуулж эхэлдэг. Түүнчлэн иргэдийн өгч байгаа хувийн хандив эзэндээ хүрсэн, хүрээгүй нь мэдэгдэхгүй бүрхэг байдаг. Тэр бүү хэл, иргэдийн сайхан сэтгэлийг ашиглан мөнгө олдог “бузар” нөхдүүд ч олшрох болсон.

Тухайлбал, өвчтэй хүүхдийн нэр барих буюу хуурамч өвчтөний нэрээр иргэдийг залилан, хандив цуглуулах зэрэг хуурамч, буруу булхай сөрөг үзэгдэл олон гарсан. Уг нь саяхан IT-гийн инженер Ш.Отгон-Өлзий найз нөхдийнхөө хамт "Цахим хандив" гэсэн сан байгуулсан гэнэ лээ. Тус сан нь өвдөж шаналсан, хандив тусламж шаардлагатай болсон хүүхдүүдэд туслах зорилготойгоор нээгдсэн аж. Гэтэл өнөөдрийг болтол үйл ажиллагаа нь олон нийтэд танигдаж амжаагүй л байгаа.

Уг нь энэ мэт албан ёсны байгууллага ямар нэгэн ашгийн сонирхолгүйгээр зөвхөн хүүхдүүдэд туслах чин хүсэлтэйгээр тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг болчихвол. “Shaun the Sheep” хүүхэлдэйн киноны бяцхан хургаар өвчиндөө шаналсан хүүхдүүдийг төлөөлдөг шиг манай улс “Боролдой” хүүг өвчтэй хүүхдүүдийн аврагч баатар болгож яагаад болохгүй гэж.  Улмаар томоохон зах, худалдааны төв, банк, кино театр зэрэг олон нийтийн газар, хөдөө орон нутаг бүрт өвчтэй хүүхдэд туслах хандивын цэгүүдийг бий болгох хэрэгтэй.

Харин нэгдсэн хандивыг зөвхөн ганц хүүхдэд бус хүртээмжтэйгээр олон хүүхдэд хүргэхээр тэнцүүхэн хуваадаг маш оновчтой тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Үр хүүхэд, хань ижлээ алдсан хүмүүс ч гэсэн буян үйлдэхдээ хэдэн төгрөг бариад очих нэгдсэн газар л үгүйлэгдсээр.

Эх сурвалж: www.mminfo.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8771527/550/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2969 Эмэгтэйчүүдийн гаргадаг, эрчүүдийн дургүй зүйлс 2015-10-22 4532
2968 Хятадын тэргүүн хатагтай эвгүй байдалд оржээ 2015-10-22 5044
2967 Гуталны таагүй үнэрийг арилгах шилдэг 7 заль 2015-10-22 4785
2966 Татвар: Хотод өнгө нэмэх үү, иргэдэд "ачаа" нэмэх үү 2015-10-20 4541
2965 Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байна 2015-10-16 5194
2964 60 настай модель 2015-10-16 4940
2963 Нөхрийнхөө дарамтанд амьдарч байсан бүсгүй амиа хорлосон уу эсвэл... 2015-10-16 4842
2962 Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд 2015-10-16 4603
2961 Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна 2015-10-14 4938
2960 Солонгост титэм вирусийн халдвар дахин илэрлээ 2015-10-14 4850
2959 Д.Трамп Солонгосоос аюулгүй байдлын нөхөн төлбөр шаардав 2015-10-14 4733
2958 Цусны бүлэгтээ тохируулж турах дэглэм 2015-10-14 5020
2957 Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлдөг 2015-10-13 4700
2956 Модель бүсгүйг гурван жил тамд унагасан зураг 2015-10-13 4893
2955 БНСУ-д суралцуулах математик, физикийн уралдааны шалгаруулалт зарлагдлаа 2015-10-12 4538
» Хандивын зөв системтэй болъё 2015-10-12 4472
2953 Хятад иргэдийг хөнөөсөн залууст 22-24 жилийн ял оноожээ 2015-10-12 4942
2952 ҮНЭГҮЙДСЭН ОЮУН УХААН 2015-10-08 4523
2951 Хөхний булчин чангалах иогийн шилдэг 5 дасгал 2015-10-07 4964
2950 Хүүхдээ ирээдүйн манлайлагч болгох 12 арга 2015-10-07 4358
배너신청
자생병원

배너신청