Бичлэгийн тоо 372

Улсын баяр наадмын дараахан Батлан хамгаалахын сайд Л.Болд ОХУ-аас 4-5 ширхэг МиГ-29 сөнөөгч онгоц худалдан авах болсноо мэдэгдсэн юм. Энэ худалдан авалт нь ОХУ-тай хийж буй батлан хамгаалахын хамтын ажиллагааны нэг хэсэг гэж сайд тайлбарлаж байлаа. Тэгвэл Америкийн “Strategy page” сайтад “Another MiG Mess For The Mongols” хэмээх гарчигтай нийтлэл гарсныг толилуулж байна.
”Монголчууд МиГ-29 онгоц худалдан авч байгааг ойлгохгүй байна”
Монгол Улс ОХУ-аас таван ширхэг МиГ-29 сөнөөгч онгоц худалдан авахаар болжээ. Уг нь Монгол Улс өөрөөс нь хамаагүй хүчирхэг ОХУ, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог учир түүнд МиГ-29 хэрэггүй юм. Тиймээс энд нэг учир байна. Магадгүй, монголчуудад хэрэгцээтэй батлан хамгаалахын хэрэгслүүдээр хангахаас илүүгээр МиГ-29 онгоцны үйлдвэрлэлийг хадгалж үлдэх гэсэн оросуудын наймаа болов уу.
МиГ-29 тийм ч эрэлттэй онгоц биш. Алжир, Малайзи, Ливан гээд олон орон энэ онгоцоос татгалзаж, байлдааны бүрэлдэхүүнээсээ хасч байгаа. Хамгийн гайхалтай нь, ганцхан Сири улс л өнгөрөгч онд энэ онгоцоос аль болох олныг худалдан авахаар чармайж байсан юм.Гэвч Сири улс дампуурлын эрмэг дээр ирээд байгаа бөгөөд түүнийг ивээн тэтгэдэг Иран улс өглөгч зангаа татан өөрт тулгараад буй эдийн засгийн асуудлуудаасаа улбаалан тус улсын байлдааны техникт өгдөг байсан мөнгөн тусламжаа багасгасаар байгаа юм.
Сири улс МиГ-29 маркийн 50 орчим онгоцтой хэдий ч өнгөрөгч онд ОХУ тус улсад 24 ба түүнээс дээш тооны МиГ-29 онгоцыг зарах болсноо мэдэгдэж байлаа. Уг нь Сири улс өөрт байгаа МиГ-29 онгоцуудаа улам боловсронгуй болгох хүсэлтэй байсан ч санхүүгийн боломж бүрдсэнгүй. Харин өнөөдөр Сирид хувьсгал болж байгаа тул шинээр бүрэлдэх Засгийн газар нь хэнд ч хэрэггүй болсон эдгээр онгоцыг худалдаж авах нь юу л бол.
Бусад орон энэ онгоцноос татгалзаж буй шалтгаан нь онгоцны аюулгүй байдал, эдэлгээтэй холбоотой юм. Сүүлийн жилүүдэд болсон аваар ослуудын улмаас ОХУ хэд хэдэн удаа энэ онгоц ашиглахыг бүрмөсөн хориглож байсан удаатай. МиГ-29 онгоцны загварт суурь нэг дутагдал бий гэж сэжиглэдэг. Үүнтэй холбоотой олон осол болж байсан ч онгоцуудыг засч сэлбээд эргүүлээд жагсаалд нь оруулдаг байсан юм. Бусад орон энэ онгоцноос хавьгүй том Су-27 эсвэл түүний сайжруулсан хувилбар болох Су-30 сөнөөгч онгоцуудыг илүү сонирхдог.
МиГ-29 сөнөөгчийн хувьд 1983 онд батлан хамгаалахын салбарт нэвтэрсэн техник. Америкийн F-16 хэмээх сөнөөгч онгоцын эсрэг оросуудын барьсан хариу гэж хэлж болно. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 1600 ширхэг МиГ-29 онгоцыг үйлдвэрлэж 900-г нь гадны орнуудад заржээ. Энэтхэг улс хамгийн олныг худалдан авсан байдаг. 22 тонн жинтэй энэ техникийг үнэндээ F-16-тай зүйрлүүлж болно. Гэхдээ дахин хэлэхэд, найдвартай гэдэг нь эргэлзээтэй. F-16-тай харьцуулбал МиГ-29 сөнөөгч онгоцны ашиглалтын үзүүлэлтүүд нь 1/3-ээр бага (муу) байдаг.
Сири улсын нисгэгчдэд агаарт олон цаг сургууль хийх боломж хомс байдаг. Үүнээс улбаалан МиГ-29 онгоц мөддөө хуучирдаггүй. Өөрөөр хэлбэл, олон жил ашиглах нөхцөл бүрддэг. Тиймээс орчин үеийн F-16 сөнөөгч онгоцыг хөлөглөсөн Израилийн туршлагатай нисгэгч нар цаашдаа бэлтгэл сургуулилтынхаа явцад МиГ-29 онгоцуудыг бай болгож ашиглана гэж таамаглаж байна.
Тэгвэл Монгол Улс Сири улсаас өрсөж дампуурах аюулд ороод байна. 1970-1980-аад оны үед энэ улс оросуудаас МиГ-21 маркийн 44 ширхэг сөнөөгч онгоц худалдаж авсан байдаг. Монголчууд тэдгээр онгоцоор нэг их нисээгүй, тиймээс засварт нь ч нэг их хөрөнгө зарцуулаагүй. Харин өнөөдөр тэдгээрээс 10 орчим нь л нислэг үйлдэх чадвартай.
/Орчуулгыг Уянга /
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4942946/4a3/trackback

profile

idersuh

2011.08.30 00:21:06
*.197.210.25

pizda nuud idej uuj l bgaa shd ee ih ur darlaa l gene buteen baiguulalt l gene ene bas har heden jiliin daraa tumuriin haygdald neg ni bas idne dee Avsan, ur darsan, buteen baiguulsan neriidleer ideed l ideed l yana daa ard irgedeee

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21624
147 2010он IQ - МОНГОЛ УЛС admin 2011-09-05 4640
146 Хүчтэй хар салхи 19 хүний аминд хүрчээ [1] admin 2011-09-05 4748
145 20 настай залуу Хbox удаан тоглосноос нас барчээ admin 2011-09-05 4536
144 Жастин Бибер, Селена Гомез нар хайр дурлалаа баталгаажуулсан байна admin 2011-09-02 5651
143 “Говь саун”–ны үйлчлүүлэгчээсээ илүү мөнгө татах гэсэн башир арга admin 2011-09-02 6949
142 Агаар чийгшүүлэгч чимээгүй үхэл авчирч байна [1] admin 2011-09-01 9283
141 Прокурорын хайхрамжгүй байдал гурван хүний аминд хүрэв үү? [2] admin 2011-09-01 4608
140 Хятад Пандамэн - Сугалаанд хожиж хандив өргөлөө admin 2011-08-31 4447
139 Apple- CEO Жобсын төрсөн эцэг тодроод байна admin 2011-08-31 4432
138 “Хар арьстнуудын анчин”-г эрэн сурвалжилж эхлэв admin 2011-08-30 5278
137 Асрагч эмэгтэй, хүүхдүүдийн нүүр, хүзүүг хутгаар хэрчжээ admin 2011-08-30 5144
136 Лэди Гага хүйсээ солин гайхшруулжээ admin 2011-08-30 4983
135 МОНГОЛ УЛС- ХАЯГДСАН ДИВААЖИН [1] admin 2011-08-29 5046
134 СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2] admin 2011-08-29 4515
133 8.27нд Монголд хүчтэй газар хөдлөлт болжээ admin 2011-08-29 4991
132 Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа admin 2011-08-26 4372
131 21 000 төгрөг admin 2011-08-26 4296
130 Өмссөн хувцсаараа хараал хэлжээ [1] admin 2011-08-25 5415
129 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4167
128 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4312
127 Тоглоомын талбайг ингэж л хиймээрсэн дээ [4] admin 2011-08-24 4970
126 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4133
125 Тэр яах бол? admin 2011-08-08 4285
124 Цалинг хэрхэн боддог вэ? admin 2011-08-05 7748
» Монголчууд хэнд ч хэрэггүй онгоц худалдан авсанд Америкчууд гайхжээ [1] admin 2011-08-05 5259
122 Монголын улс төрийн 4 улирал admin 2011-08-04 4631
121 Хятад улсад болсон явдал admin 2011-08-03 5305
120 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4268
119 Монголчууд ходоодондоо захирагдан мөхөх аюулд нэрвэгдэх нь admin 2011-08-03 5251
118 Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа. admin 2011-08-02 4579
117 Майкрософт компаны үйлдвэрлэсэн тоглоом хүний аминд хүрчээ admin 2011-08-02 4860
116 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4299
115 MУИС төлбөрөө 30% нэмэхээр боллоо admin 2011-08-01 4975
114 Хятад карманы хулгайчийн бичлэг admin 2011-08-01 4865
113 Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд admin 2011-07-29 4429
112 Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна admin 2011-07-29 4488
111 Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа admin 2011-07-29 4732
110 Хьюндай компани нүүрс тээвэрлэх шинэ машиныг нийлүүллээ admin 2011-07-28 4870
109 Ажлын харилцааны сэтгэл судлал admin 2011-07-28 4841
108 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4310
107 Ослогийн гудамжинд гашуудлын ёслол боллоо admin 2011-07-26 4462
106 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4209
105 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4302
104 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4246
103 Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна admin 2011-07-25 4753
배너신청
자생병원

배너신청