Бичлэгийн тоо 372

Монголд шатахууны хомсдол үүссэн нь Оросоос хараат хэвээр байгаа шүү гэдгийг нь дахин нэг сануулав. Монголын улс төрчид, хараат бус шинжээчид түлш, шатахууны салбарт Оросоос хараат байдлаа багасгах хэрэгтэй гэж үе үе ярих нь Брюссельд суугаа Европын Холбооны албан тушаалтнуудыг санагдуулж байгаа юм. ОХУ дотоодын хэрэгцээнд нь түлш дутагдаж эхэлсэн гэж тайлбарлан хилийн чанадад нийлүүлж байгаа шатахууны гаалийн татварыг 40 хувиар нэмэгдүүлсэний дараа Монголд түлшний хомсдол үүсэж эхэлсэн юм. Шатахуун, түлшний 90 хувийг ОХУ-аас авдаг тул Монголын шатахуун түгээх станцийнхан бензин түгээхдээ хязгаарлалт тогтооход хүргэв. Мөн үүнтэй зэрэгцээд шатахууны үнэ Монголд хоёр дахин нэмэгдсэн. Хил залгаа оршдог орнуудаасаа ямар нэгэн ашиг хонжоо олохын тулд Кремль эрчим хүчний салбараар түрий барьдаг. Энэ бол Оросуудын башир арга гэдгийг олон тоймчид хэлдэг юм. Монголын тухайд гэвэл Таван толгойн коксжсон нүүрсний уурхайгаас олборлолт хийх компани тодруулах тендертэй холбоотойгоор шатахууны хомсдол үүссэн гэж үзэж болно. Энэ зун Монголчууд тендерийн ялагчийг тодруулах юм. Таван Толгойн ордыг ухах саналаа өгөөл байгаа орнууд нь ОХУ, Хятад, АНУ, Япон, Солонгос юм. Монголын mongolianeconomy.mn сайтад бичсэнээр бол Оросууд Монголд нийлүүлэх шатахууны хэмжээгээ багасгаж өөрсдөөс нь хараат хэвээр байгааг сануулахад хамгийн тохиромжтой үе нь ирээд байгаа юм. Шатахууны хязгаарлалт нь хаврын тариалалт, хөдөө аж ахуйн ажил эхэлдэг үетэй давхацжээ. Улаанбаатарт нийтийн тээврийн автобусны үнэ 33 хувиар, харин таксины хөлс 20 хувиар нэмэгдсэн байна. Би үйлчлүүлэгчдийнхээ тэн хагасыг нь алдсан. Одоо хүмүүс автобусаар л зорчихыг илүүд үздэг болсон гэж Улаанбаатарын таксины жолооч Намжилын Баямбажав (Namjil Byambajav) ярьж байна. 6-р сарын сүүлээр Монголын эрх баригчид Хятадаас газрын тос авах хэлэлцээр хийж, Оросуудтай шинэ гэрээ байгуулан  шатахууны хомсдолыг зогсоож, байдлыг хяналтандаа авлаа гэж мэдэгдсэн юм. Хятад улс сар бүр Монголд 10 мянган тонн түлш нийлүүлэх амлав. Харин “РОСНЕФТЬ” сард 50 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр болжээ. Гэвч Монголд түлшний хямрал дууссан гэдэгт итгэх хүн цөөхөн байна. Түлшний үнэ Улаанбаатарт хямралын өмнөх үед хүрсэн боловч нийтийн тээврийн үйлчилгээний үнэ өндөр хэвээр үлджээ. Учир нь нийтийн тээврийн компаниуд дахин шатахууны үнэ өснө гэж болгоомжилж ийнхүү тасалбарын үнийг бууруулаагүй байна. Монголд ирэх 9-р сараас хойш  ургац хураалтын дараа шатахууны зах зээл дээр байдал намжих болно. Тэр үед ургац хураал гэж New Star Energy компаний эрхлэгч Гомбо Эрдэнэбаяр (Gombo Erdenebayar) ярьж байна. Оросын “РОСНЕФТЬ” компани 2008 онд Монголд шатахуун түгээх 100 станц байгуулж, Монголын шатахууны зах зээлийг бүрэн хяналтандаа авахыг завдсан юм. Хэдийгээр Оросын дотоодын зах зээлд бензины хомсдол үүссэн боловч энэ нь хөрш орнуудад ингэтлээ нөлөөлөх хэмжээнд байгаагүй гэж Гомбо Эрдэнэбаяр ярьж байгаа юм. Монголын “Сант Марал” судалгааны төвийн захирал, улс төр судлаач Лусандэндэвийн Сумати (Luvsandendev Sumati)-ийн хэлснээр Орос улс эрчим хүчний салбараар далимдуулан өөрийн геополитикийн эрх ашигаа хамгаалж, Монголд байр сууриа бэхжүүлэхийг зорьж байна. Саяхан Монголын эрх баригчид Москваг барайлгах шийдвэр гаргасаны нэг нь өөрийн нефть боловсруулах үйлдвэр барих байлаа. Түүхий нефть бол Монголын экспортын орлогийг бүрдүүлдэг байгалийн баялагийн 5-рт бичигддэг юм.  2010 онд Монгол Улс 2,2 сая баррель түүхий газрын тосыг экспортоор гаргасан байна. Монголын газрын тосыг бүгдийг нь Хятадууд олборложээ.  Монгол улс 6 тэрбум баррель газрын тосны нөөцтэй юм. 1949-1969 оны хооронд Монголд газрын тос боловсруулдаг жижиг үйлдвэрүүд байжээ. 20 жилийн турш Монгол улс газрын тосныхоо хэрэглээний 30 хувийг хангаж байжээ. Бидэнд газрын тос байхад яагаад үүнийгээ боловсруулж болохгүй гэж хэмээн Монголын эрдэс баялаг, эрчим хүчний яамны түлшний бодлого эрхэлсэн орлогч Нанзад Болдхуу (Nanzad Boldkhuu) ярьж байна. Монгол өөрийн гэсэн газрын тос боловсруулах үйлдвэртэй болох хүсэл байгаа ч дорвитой урагшлаагүй байна. Өнгөрсөн жилүүдэд нефть боловсруулах үйлдвэр байгуулах лицензийг 17 компанид өгсөн байна. Гэвч олон асуудал шийдэгдээгүй үлдсэн байна. Монголын парламент энэ асуудлаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа гэж Монголын энэ албан тушаалтан ярьжээ. 2010 онд Японы Marubeni фирм орон нутгийн компанитай хамтран Улаанбаатараас 200 км-ын алсад байдаг Дархан хотод 2014 он гэхэд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар тохиролцсон байна. 600 сая доллараар сүндэрлэх энэ үйлдвэрийг барих ажил ямар шатандаа яваа нь одоо тодорхойгүй байгаа юм. Японы фирмээс мэдээлэл өгөх хүсэлт гаргасан боловч тэд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсаар ирсэн юм. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад цаг хугацаа шаардагдах тул Монголчууд хойд, урд хоёр хөршөө  аргадан байж түлш авахаас өөр гарцгүй.

Перли Жейкоб

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4913876/b29/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21613
147 2010он IQ - МОНГОЛ УЛС admin 2011-09-05 4636
146 Хүчтэй хар салхи 19 хүний аминд хүрчээ [1] admin 2011-09-05 4745
145 20 настай залуу Хbox удаан тоглосноос нас барчээ admin 2011-09-05 4532
144 Жастин Бибер, Селена Гомез нар хайр дурлалаа баталгаажуулсан байна admin 2011-09-02 5649
143 “Говь саун”–ны үйлчлүүлэгчээсээ илүү мөнгө татах гэсэн башир арга admin 2011-09-02 6947
142 Агаар чийгшүүлэгч чимээгүй үхэл авчирч байна [1] admin 2011-09-01 9279
141 Прокурорын хайхрамжгүй байдал гурван хүний аминд хүрэв үү? [2] admin 2011-09-01 4604
140 Хятад Пандамэн - Сугалаанд хожиж хандив өргөлөө admin 2011-08-31 4445
139 Apple- CEO Жобсын төрсөн эцэг тодроод байна admin 2011-08-31 4431
138 “Хар арьстнуудын анчин”-г эрэн сурвалжилж эхлэв admin 2011-08-30 5276
137 Асрагч эмэгтэй, хүүхдүүдийн нүүр, хүзүүг хутгаар хэрчжээ admin 2011-08-30 5142
136 Лэди Гага хүйсээ солин гайхшруулжээ admin 2011-08-30 4981
135 МОНГОЛ УЛС- ХАЯГДСАН ДИВААЖИН [1] admin 2011-08-29 5044
134 СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2] admin 2011-08-29 4513
133 8.27нд Монголд хүчтэй газар хөдлөлт болжээ admin 2011-08-29 4990
132 Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа admin 2011-08-26 4370
131 21 000 төгрөг admin 2011-08-26 4294
130 Өмссөн хувцсаараа хараал хэлжээ [1] admin 2011-08-25 5413
129 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4164
128 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4310
127 Тоглоомын талбайг ингэж л хиймээрсэн дээ [4] admin 2011-08-24 4968
126 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4133
125 Тэр яах бол? admin 2011-08-08 4281
124 Цалинг хэрхэн боддог вэ? admin 2011-08-05 7746
123 Монголчууд хэнд ч хэрэггүй онгоц худалдан авсанд Америкчууд гайхжээ [1] admin 2011-08-05 5257
122 Монголын улс төрийн 4 улирал admin 2011-08-04 4628
121 Хятад улсад болсон явдал admin 2011-08-03 5305
120 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4267
119 Монголчууд ходоодондоо захирагдан мөхөх аюулд нэрвэгдэх нь admin 2011-08-03 5250
118 Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа. admin 2011-08-02 4576
117 Майкрософт компаны үйлдвэрлэсэн тоглоом хүний аминд хүрчээ admin 2011-08-02 4856
116 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4298
115 MУИС төлбөрөө 30% нэмэхээр боллоо admin 2011-08-01 4973
114 Хятад карманы хулгайчийн бичлэг admin 2011-08-01 4862
113 Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд admin 2011-07-29 4426
» Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна admin 2011-07-29 4485
111 Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа admin 2011-07-29 4729
110 Хьюндай компани нүүрс тээвэрлэх шинэ машиныг нийлүүллээ admin 2011-07-28 4868
109 Ажлын харилцааны сэтгэл судлал admin 2011-07-28 4837
108 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4309
107 Ослогийн гудамжинд гашуудлын ёслол боллоо admin 2011-07-26 4460
106 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4208
105 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4300
104 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4244
103 Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна admin 2011-07-25 4750
배너신청
자생병원

배너신청