042813-2.jpg

Их Британийн The Times сонин дэлхийн хамгийн будлиантай арван сонгуулийг нэрлэв.

1. 2002 онд болсон Иракийн Ерөнхийлөгчийн сонгуульд Саддам Хуссейн 99.96 хувийн дэмжлэг авсан хэмээн эрх баригчид мэдээлжээ.

2. Кенийн 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Мваи Кибаки ялсан. Гэвч нэр дэвшигч Раила Одинга өрсөлдөгчөө илт давуугаар ялна гэж сонгуулийн өмнө болсон бүх нийтийн санал асуулга, судалгаа харуулж байсан аж. Сонгуулийн дараа үүссэн эмх замбараагүй байдал талууд эрх мэдлээ хуваахаар өнгөрсөн хоёрдугаар сард шийдэхэд дуусгавар болсон. Үймээний үеэр 1000 гаруй хүн амь үрэгджээ.

3. Алжирт 1991 онд болсон парламентын сонгуулийн дүн олны эсэргүүцэлтэй тулгарсан. Эрх баригчид 1992 онд сонгуулийн дүнг хүчингүйд тооцсоноор иргэний дайн дэгдэж, сүүлийн арваад жилийн дотор энэ хямралын улмаас 160 мянган хүн амь эрсэдсэн.

4. Украины 2004 оны Ерөнхийлөгчийн сонуульд Виктор Янукович ялснаа мэдэгдсэн ч булхайтай болсон гэж өрсөлдөгчид нь үзсэн. Өрсөлдөгч В.Ющенко “улбар шар хувьсгал” зарлан, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан. Тус улсын Дээд шүүх дахин сонгууль явуулахаар шийдсэнээр В.Ющенко өрсөлдөгчөөсөө 12 хувийн саналаар илүү буюу 54 хувийн дэмжлэг авч, 2005 оны нэгдүгээр сарын 23-нд ажлаа авсан.

5. Хуучин Югославийн удирдагч агсан Слободан Милошевич 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн үймээн дэгдээсэн ч үр дүнд хүрээгүй.

6. Дэлхийн II дайны дараахан Польшид коммунистуудын хяналтыг сайжруулахыг уриалсан олон нийтийн санал асуулга явуулжээ. Хожим энэхүү санал асуулга зохион байгуулалттай болсоныг тогтоосон аж. Тэр үед коммунист үзлийг эсэргүүцсэн 10 мянган орчим иргэн алагдсан байна.

7. Египтийн 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд олон нэр дэвшигч оролцохыг хориглож, зарим иргэд саналаа хэд дахин өгч, эсэргүүцлийн арга хэмжээг нухчин дарж байв. Тус сонгуульд Хосни Мубарак /өнөөгийн Ерөнхийлөгч/ 88.9 хувийн дэмжлэг авсан.

8. Хуучин ЗХУ-ын түүхэнд сонгогчдод зөвхөн нэг л сонголт байж. Хувьсгалт намын нэр дэвшигчээс өөр хүнд саналаа өгөх боломж оросуудад анх 1989 онд тохиожээ.

9. 30 гаруй жил цэргийнхнээр төрөө бариулсан Мьянмад 1990 онд анх удаа олон нийтийн сонгууль болжээ. Аун Сан Су Жи болон түүний талынхан парламентын 489 мандатын 392-ыг авсан байна. Гэвч Засгийн газар сонгуулийг хүчингүйд тооцож, Су Жиг гэрийн хорионд оруулсан юм. Тэрбээр өнөөг хүртэл гэрийн хорионд буй.

10. Нигерт 2007 оны дөрөвдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нийт саналын хуудсын 30 хувийг иргэдэд тараасан ба Умару Яр-Адуа 70 хувийн дэмжлэг авснаар Ерөнхийлөгч болов.

profile

www.mglclub.com Administrator