МОНГОЛ 281 СУРАГЧ СӨҮЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРЧ БАЙНА
Уншсан 41626 vote 0 2009.04.09 22:20:334сарын 8ны өдөр сөүл хотын боловсролын газраас гаргасан судалгаагаар Сөүлд гадаад хүүхдийн сургууль биш жирийн бага, дунд, ахлах сургуульд сурч байгаа Монгол сурагч нийт 281 байна.
Үүнээс Солонгос эцэг юмуу эхтэй сурагч 85 сурагч бөгөөд үлдсэн 196 сурагчийн эцэг эх хоёулаа Монгол хүн юм байна.
Одоогийн байдлаар Сөүлд 2,774 гадаад эцэг эхтэй хүүхэд сургуульд сурч байгаа бөгөөд эцэг эхийн нэг нь гадаад хүүхэд 2,249, эцэг эх хоёулаа гадаад хүүхэд 525 байна..
Онцлог нь Монгол сурагчдын хувьд Монгол эцэг эхтэй хүүхэд 196 байгаа нь эцэг эх нь хоёулаа гадаад хүүхдийн 37хувийг эзлэж байгаа нь маш өндөр тоо юм.
Нийт сурагчдыг иргэншлийнх нь хувьд авч үзэн дарааллуулбал Япон, Хятад, Филлипин, Монгол, Америк гэсэн дараалалтай боловч, эцэг эх нь хоёулаа гадаад сурагчдийн хувьд дарааллуулбал Монгол, Япон, Хятад гэсэн дараалалтай судалгаа гарсан байна.
Сөүл хотын боловсролын газраас Солонгос хүнтэй гэрлэн Сөүлд амьдарч байгаа 12 улсын эцэг эхчүүд дотороос шалгалт авч 80 гаруй хүнийг сонгон эх хэл болон Солонгос хэлийг ашиглан боловсрол эзэмшүүлж байгаа бөгөөд ирэх намраас эхлэн гадаад сурагч олонтой сургуульд хуваарилан ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
mglclub Вебмастер