Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эверестийн ууланд авирч явсан гурван хүн нас барж, 30 хүн хүнд, хөнгөн бэртэл авчээ.

Нас барсан гурван хүний нэг нь Австралийн Мэлбоурн хотоос ирсэн Мариа Стридом гэх бүсгүй байжээ. Их сургуульд багшилдаг байсан Мариа цагаан хоолтон хүмүүс хатуу ширүүн цаг агаарын нөхцөлд амьдрах чадвар муутай, сул дорой биетэй байдаг гэх хүмүүсийн хандлагыг өөрчлөхөөр шийдэж Эверестэд авирч эхэлсэн аж. Харамсалтай нь бүсгүй оргилд нь гарч амжилгүй нас баржээ. Мэргэжилтнүүд түүнийг өндрөөс айх өвчний улмаас амьсгал хураасан гэж үзэж байгаа юм. Гэхдээ тэрээр өмнө нь Аргентинийн Аконкагуа болон Килиманжарогийн оргилд гарч байсан туршлагатай нэгэн байжээ.

Цагаан хоолтнууд хүчтэй байдгийг батлахаар Эверестэд авирч яваад нас баржээ

Мариа Стридом мах иддэггүй ч бусад шиг хангалттай хүчтэй байх боломжтой гэдгийг батлахаар долоон тивийн долоон оргилд гарах зорилго тавиад байжээ. Бүсгүй энэ тухайгаа өөрийн багшилдаг Монаш их сургуулийн цахим хуудсанд “Би цагаан хоолтнууд ч гэсэн хүчтэй гэдгийг батлахыг хүсч байна. Зөвхөн мах иддэг хүмүүс л хүчтэй байдаг юм биш шүү дээ. Би долоон тивийн долоон оргилд гарч хүмүүст үүнийг гэрчлэх” гэж бичиж байжээ.

Цагаан хоолтнууд хүчтэй байдгийг батлахаар Эверестэд авирч яваад нас баржээ

Дашрамд дурьдахад, Балба улсад 2014 онд болсон газар хөдлөлтийн үеэр ууланд авчирч явсан 18 хүн амиа алдсан бөгөөд үүний улмаас Эверест рүү авирахыг түр хугацаагаар хориглоод байсан юм. Харин саяхнаас уулчид ноён оргил руу дахин авиралт хийж эхлээд байна.