Бичлэгийн тоо 3,329

Орос казахууд Бат хааныг булаацалдлаа

ОХУ-ын сэтгүүлч, нийтлэлч, Төрийн Думын депутат Александр Невзоров  саяхан Оросын “Эхо Москвы” радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо “Бат хаан Оросын төрт ёсыг үүсгэн байгуулсан” хэмээн ярьсан нь Казахстаны хэвлэл мэдээллээр нэлээд шүүмжлэл дагуулаад байна. Казахстаны “Ult.kz” цахим хуудас “Хэрэв Бат хаан орос юм бол казахууд бид хэн болж таарах вэ” гэж хилэгнэн асуусан байна. 

Тус цахим хуудасд “Бат хааны Алтан Орд улсыг залгамжлагч нь Орос юм бол казахууд юу болох вэ. Одоо Орост Чингис хааны ач хүү, Алтан Орд улсыг байгуулагч, алдарт жанжин Бат хааныг Оросын төрт ёсыг үндэслэгч хэмээн бичдэг шинэ трэнд бий болоод байна. Оросын эрдэмтэн мэргэд, сэхээтнүүд, хөгшин залуу бүгд л ингэж ярьдаг болжээ. Зөвлөлтийн эрдэмтэд түүхэн үнэнийг гажуудуулан, бичиг баримтыг устгадаг байсан ч гэсэн Бат хаан одоогийн казахуудын өвөг дээдэс байсан гэдгийг батлах маш олон баримт үлдсэн. Алтан Ордын бүх хаад өргөө гэрээ Монголд биш Казахстаны тал нутагт барьдаг байсан нь үүнийг баталж байгаа юм. XIX дүгээр зуунд Карамзиний “Оросын төрт ёсын түүх” бүтээлийг франц хэл дээр уншсан маркиз Астольф де Кюстин “Хэрэв оросууд өөрсдийнх нь хүндлэн дээдэлдэг түүхчид дандаа худлаа юм бичдэгийг мэдвэл хаанаасаа Карамзин тэргүүтэй түүхчдийн номыг уншихыг хориглооч гэж хаанаасаа уйлан гуйх байсан байх” гэж бичиж байсан” хэмээн бичсэн байна. 

Александр Невзоров тус радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо “Оросын зохиолч, Н.Ф.Катановийн нэрэмжит Хакасийн их сургуулийн доцент Г.А.Тюньдешевийн “Оросын төрт ёсыг үндэслэгч Их хаан Бат” гэсэн номыг ихэд үнэлэн сайшааж, хэзээ нэгэн цагт Нобелийн шагнал хүртэх нь гарцаагүй бүтээл гэж хэлсэн юм. Г.А.Тюньдешев өөрөө номынхоо талаар “Миний бүтээлд Дундад зууны Орост төрт ёс тогтоход Бат хааны үзүүлсэн нөлөө, Оросын ван ноёд, Бат хааны харилцаа, зөрчлийг нээн харуулсан. Бат хааны байгуулсан улс одоо ч байна, гэхдээ улсын хэл нь орос болжээ” гэж хэлж байсан юм. Невзоров энэ номыг уншсанаар Александр Невскийн дуулган дээр яагаад алтан үсгээр “Аллах тусална, Удахгүй ялалт ирнэ” гэж бичсэн байсныг ойлгоно гэж дурдаад “Г.А.Тюньдешевт Нобелийн шагнал өгөх эсэхийг мэдэхгүй. Түүхэн бүтээлд шагнал гардуулдаггүй нь харамсалтай. Гэхдээ Орост “Оросын төрт ёсыг үндэслэгч Их хаан Бат” гэсэн ийм сайхан бүтээл гарсанд бид баярлаж, онгирох хэрэгтэй. Зохиолчид их баярлалаа гэж хэлмээр байна. Үнэхээр сайн бичжээ” гэж хэлсэн юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8889381/73c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3089 Фэйсбүүкийг үндэслэгч олны доог болов 2016-01-27 4940
3088 Флойд Мэйвийдэр 9-р сард рингэн дээр гарна 2016-01-25 5591
3087 Цагийг эзэлсэн 10 тамирчин 2016-01-25 3848
3086 Кавсын явуулах дараагийн хүн нь Кевин Лав уу? 2016-01-25 5207
3085 Монголчууд ОХУ-д 3.8 сая ам.доллар төлөх болжээ 2016-01-24 4832
3084 Левандовски “Байерн”-ы төлөө 50 дахь гоолоо орууллаа 2016-01-24 5505
3083 Левандовски “Байерн”-ы төлөө 50 дахь гоолоо орууллаа 2016-01-24 5548
3082 Левандовски “Байерн”-ы төлөө 50 дахь гоолоо орууллаа 2016-01-24 5773
3081 Левандовски “Байерн”-ы төлөө 50 дахь гоолоо орууллаа 2016-01-24 5604
3080 Шалтгаангүй турах нь ямар нэг өвчний шинж 2016-01-24 5380
3079 Шалтгаангүй турах нь ямар нэг өвчний шинж 2016-01-24 5314
3078 Лионель Месси Бяцхан хүүгийн эрэлд 2016-01-22 5474
3077 70 жилийн дараа болзоонд уригдав 2016-01-22 5362
3076 Кэти Перри, Орландо Блум нар дотносчээ 2016-01-13 5503
3075 Лос- Анжелес хотын залуучууд "Өмдгүй зорчих өдөр"-ийг тэмдэглэжээ 2016-01-13 5395
3074 Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлд "Дэлхийн шилдэг судлаач" шагналыг нэхэн олголоо 2016-01-13 5513
» Орос казахууд Бат хааныг булаацалдлаа 2016-01-12 5612
3072 Дүрвэгсдийн “бэлгийн хүмүүжил” Европыг айлгаж байна 2016-01-12 4935
3071 Лео Месси тавдахь удаагаа Дэлхийн шилдгээр шалгарлаа 2016-01-12 5705
3070 АНУ-ын бөмбөгдөгч Хойд Солонгост анхааруулга өглөө 2016-01-11 5780
배너신청
자생병원

배너신청