Бичлэгийн тоо 3,329

АНУ, Солонгос улсад байлдаанд нисэх онгоц бүтээх технологийг өгөхөөс татгалзжээ

  Өмнөд Солонгос улс 2025 он гэхэд өөрийн оронд бүтээсэн байлдааны нисэх онгоцтой болно хэмээн мэдэгдэж байсан юм.

   Улмаар нисэх онгоц бүтээхэд зайлшгүй шаардлагатай 25-н төрлийн үйлдвэрлэлийн технологийг АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэлийн  "Lockheed Martin" компаниас авах болсон ба хариуд нь тэдний шаардлагын дагуу, тус компанид үйлдвэрлэсэн тус бүр нь 120-н тэрбум воны үнэтэй байлдааны бага оврын нисэх онгоцноос 40-н ширхэгийг худалдан авахаар болсон байна.

   Гэвч өнөөдөр Солонгос улсын Батлан Хамгаалах яамны харъяа, Байлдааны техник үйлдвэрлэл, судалгааны газраас "Америкийн "Lockheed Martin" компани нь худалдан авалтын хариуд өгөх ёстой онгоц үйлдвэрлэх 25-н технологийн 21-ийг нь өгөх боловч үлдсэн голлох дөрвөн технологийг өгөхөөс татгалзлаа. АНУ нь эдүгээ аль ч улсад дээрх дөрвөн технологийг өгөөгүй байгаа ба бид түүнийг өөрсдөө бүтээх боломжтой " хэмээн мэдээлэлжээ.

     Гэхдээ Солонгос улсын Байлдааны техник үйлдвэрлэл, судалгааны газар Америкаас нисэх онгоц худалдан авах гэрээг хийх үед "Lockheed Martin" компани дээрх дөрвөн технологийг Солонгосын талд өгөхгүй байх боломжтой гэдгийг мэдэж байсан ч энэ талаар Засгийн газартаа тодорхой тайлбарлаагүй байна.

    Тиймээс Солонгос улсын Засгийн газар өнөөдөр Батлан Хамгаалах яамны харъяа, Байлдааны техник үйлдвэрлэл, судалгааны газрын үйл ажиллагаанд шалгалт хийх шийдвэр гаргаж, Чусокийн амралтын өдрүүдээр ч амралгүй ажиллахаар болсон байна.

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8754046/342/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» АНУ, Солонгос улсад байлдаанд нисэх онгоц бүтээх технологийг өгөхөөс татгалзжээ 2015-09-26 4123
2928 Японы Спортын сайд огцорч, хагас жилийн цалингаа улсдаа эргүүлэн өгнө 2015-09-25 4180
2927 Хятадын шилэн гүүр нээлтээ хийлээ 2015-09-25 4190
2926 Солонгос залуугийн амь насыг хөнөөсөн АНУ-ын иргэнийг 16-н жилийн дараа Солонгос улсад авчирлаа 2015-09-23 4201
2925 Солонгос улс хямдралын "Black Friday" өдрүүдийг зарлана 2015-09-23 4334
2924 Хөгшрөхийг үл хүсэгчийн баримтлах 10 зарчим 2015-09-22 3999
2923 Эдийн засгаа чирээд унагах вий 2015-09-22 4204
2922 Улаанбаатар-Сөүл хотууд бодлогын түвшинд хамтран ажиллах мэдэгдэл гаргалаа 2015-09-22 3998
2921 Толгойн өвдөлтийг эмгүй намдаах үр дүнтэй 10 арга 2015-09-18 3830
2920 Гоо сайхныхаа төлөө залхуурч болохгүй 19 зүйл 2015-09-18 4246
2919 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана 2015-09-18 4215
2918 Танилц, Америкийн шинэ мисс 2015-09-15 4287
2917 Хамгийн олон фэнтэй бөхчүүд 2015-09-15 4162
2916 К.Роналду "Холливуд"-ын кинонд тоглох 2015-09-14 4057
2915 Си Зиньпин АНУ-д хийх айлчлалаа цуцалж магадгүй 2015-09-14 3911
2914 С.Цэрэнчимэдийн байрыг зарсан уу 2015-09-14 4028
2913 Стивен Жеррард “Ливерпүүл”-д үлдэх байжээ 2015-09-12 3909
2912 Бейонсе сална 2015-09-12 4452
2911 Бейонсе сална 2015-09-12 4130
2910 Леонардо Ди Каприо “Оскар” авдаггүй шалтгаан 2015-09-12 3949
배너신청
자생병원

배너신청